МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.01.04

2016 оны эхний төсвийн тодотголоор цалин тэтгэврийн нэмэгдлийг оруулах УИХ-ын тогтоол гарлаа

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цалин тэтгэвэрийн нэмэгдлийг засгийн газраа удаа дараа шаардаж байсан. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд 2016 оны эхний төсвийн тодотголоор цалин тэтгэвэрийн нэмэгдлийг оруулах УИХ-ын тогтоол гарсан байна.

2015 онд төрийн албан хаагчдын цалинг гурван үе шаттай нэмэгдлүүэх шийдвэр гаргасан. Гэсэн ч бүтэн жил өнгөрөөд байхад цалингийн нэмэгдэл сураггүй байна. МҮЭХ-ны зүгээс хөдөлмөр  нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ засгийн газар биелүүлэхгүй төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас нэмэхгүй байхаар хатуу байр суурь баримталж байсныг эрс эсэргүүцсээр байгаа юм. МҮЭХ-ноос 2016 оны эхний улсын төсвийн тодотголоор цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой тохиролцоог хийсэн боловч цалин хөлс нэмэх асуудал дээр ямар нэгэн шийдэл гаргаж чадалгүй шинэ онтой золгож байна. Хэдийгээр ийм нөхцөл байдал үүссэн ч гэсэн МҮЭХ 10 сараас хойш хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлж үүнийг заавал жагсаалаар биш гэрээ хэлэлцээрээр шийдвэрлүүлэх боломжийг судалсны үр дүнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлэцээр амжилттай өрнөж төрийн албанд ажиллагсдын цалин, ахмадын тэтгэвэрийг нэмэх боломжийг олгож чадсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...