Тусгай сургуулиудтай танилцав
Тусгай сургуулиудтай танилцав
2015.12.23

Тусгай сургуулиудтай танилцав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч .Улаан тусгай сургалттай 55 дугаар сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжиж буй орчныг биечлэн үзэн сонирхлоо.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал, хичээлд зориулж жилд хичнээн төгрөг төсөвлөдөг талаар нарийвчлан судласан юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг ангид зайлшгүй ажиллавал  зохих туслах багшийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэний Нийгмийн хамгааллын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үдийн хоолоор хэрхэн хангаж байгаа байдал, хуулийн хэрэгжилттэй биечлэн танилцлаа.