Хангайн бүсийн арга зүйн төв ХАБЭА-н сургалт явууллаа
Хангайн бүсийн арга зүйн төв ХАБЭА-н сургалт явууллаа
2015.10.09

Хангайн бүсийн арга зүйн төв ХАБЭА-н сургалт явууллаа

Хангайн бүсийн арга зүйн төв Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт багш ажилтнуудад зориулан явууллаа.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны А/53 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандарт шаардлагыг сахин хэрэгжүүлэх, аюулгүй ажиллах арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, уламжлалт зан үйлийг төлөвшүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Тэр дагууд Хангайн бүсийн арга зүйн төв тодорхой сургалтуудыг явуулж буй бөгөөд өнгөрсөн сарын 29-30-нд  хйисэн сургалтад Орхон МСҮТ-ийн 76 багш ажилтан хамрагдаж  батламж гардлаа.

Хангайн бүсийн арга зүйн төв ХАБЭА-н сургалт явууллаа

Энэ удаагийн сургалтыг Хангайн бүсийн арга зүйн төвийн ажилтнуудаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын ажилтан Э.Нандинцэцэг, хуульч Б.Ганзориг, Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА хариуцсан мэргэжилтэн Ц.Уранчимэг, Онцгой байдлын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Амармэнд, Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын албаны их эмч Г.Ганзориг, ХАБЭА-н сургагч багш Б.Ууганбилэг нар явууллаа.