2025.04.17
А.Ариунзаяа: Ажлын хэсгийн дүгнэлт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шүүгчдийн тэтгэвэрт гарах настай холбоотой шийдвэрийг би дэмжиж, ҮХЦ үндсэн хуулийн манаачийн хувьд хууль, хуулийн өмнө 3бүгд тэгш эрхтэй ба үүрэгтэй3 гэдгийг хэлж байна гэж хүлээж авсан. Атал оруулж ирж байгаа ажлын хэсгийн маань дүгнэлт нь хуулийн өмнө 3бүгд тэгш байна3 гэдгийг дахиад л зөрчсөн байна. Шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэдгийг хассан. Үлдээсэн заалт нь өөрөө юу юм бэ гэхээр шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн үгүй бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэдэг заалт орсон нь Монгол Улсын иргэнд үйлчилж байгаа нийгмийн даатгалын болон тэтгэврийн тухай хуулиар эрэгтэй 60 эмэгтэй 55 гэсэн заалтыг зөрчиж байгаа буюу шүүгчид хүсвэл өөрсдөө давуу байдал эдэлж 5 жилийн өмнө тэтгэвэртээ гарах боломжийг нь олгож байна. Яагаад?
Шүүгчийн тухай хууль дээр 40.1 дээр шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, үгүй бол шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдөж болно гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа.
47.6 дээр үүнийгээ дахиад үгүйсгэсэн хоорондоо зөрчилтэй буюу 55 насанд хүрсэн бол гарч болно гэх. Энэ хууль өөрөө дотроо дахиад зөрчилтэй болчхож байна. Жирийн хүмүүс тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн бол 65 насанд гарах эрх нь байна. Төрийн албаны тухай хуулиар ч 65 нас гэж байгаа. Тэтгэврийн тухай хуулийн 5.1.2 дээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэврээ тогтоолгох эрхтэй. Шүүгчид бүгдээрээ эмэгтэй юм уу?
Нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил хүнд нөхцөлд ажилласан 45 настай эмэгтэй, хүнд, хортой нөхцөлд ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгох боломжтой. Газрын доор хүнд нөхцөлд ажилладаггүй шүү дээ. Тэгээд яагаад ингэж давуу байдлыг нь хэвээр нь үлдээчхэв!
ҮХЦ маань бүгдээрээ л ижил тэгш байх ёстой. Олон жил шүүгчээр ажилласан туршлага дадлагыг үгүйсгэсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр богиносгосон гэх. Уг нь 60-тай гарах эрх нь байгаад байдаг. Гэтэл 50 тавтай гаргана гэсэн заалт чинь буруу юм гээд дүгнээд ороод ирж. Яагаад "та одоо өөрөө л хүсэх юм болбол 55 тай гарчих л даа" гэдэг ийм давуу байдлыг хэвээр нь үлдээчхэв.
Цэргийн тэтгэвэр бол тусдаа асуудал. 10 байгууллага байгаа гэж би түрүүн хэлсэн. Энэ нь төсвийн татаасаар явдаг. Харин шүүгч прокурор, бусад асуудлууд чинь нийтийн сангаасаа явж байгаа. Нэг ёсондоо бид бүгдийн төлж байгаа шимтгэл сангаас явж байгаа. Яагаад эдгээр хүмүүс давуу эрхийг эдлэх ёстой юм!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30