ХЗБХорооны гишүүд хэвлэлийн эрх чөлөөний талд зогсоно
2025.03.19

ХЗБХорооны гишүүд хэвлэлийн эрх чөлөөний талд зогсоно

Өчигдрийн /2025.03.19 /ХЗБХ-ны хуралдааны дараа байнгын хорооны гишүүд ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж ноорог.мн цахим хуудастай холбогдох асуудлаар хуулийн хүрээнд мэдээлэл авлаа.

Энэ үеэр гишүүд аливаа асуудалд бүх шатандаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг сануулав. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ "Та бүхний хэвлэн нийтлэх эрх чөлөө Үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа. Манай байнгын хорооны гишүүд ч Үндсэн хуулийн талд зогсож байгаа" гэлээ.