А.Баяр: Хөвгүүдээ, аль ч насандаа өөрийгөө бүү гол. Сур, хөгж, хамтар, эв нэгдэлтэй бай
2025.03.19

А.Баяр: Хөвгүүдээ, аль ч насандаа өөрийгөө бүү гол. Сур, хөгж, хамтар, эв нэгдэлтэй бай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өчигдөр /2025.03.19/ хөвгүүдийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж "Because I am a boy" хөвгүүдийн оролцооны анхдугаар чуулганд оролцож, итгэл найдвар, манлайлал, эх оронч үзэл санаа, бие биендээ хүндэтгэлтэй хандах боломж, өөрөө өөртөө, цаашлаад гэр бүлдээ эзэн байхын үнэ цэнийн талаар халуун яриа өрнүүллээ.

Тэрбээр “Аав ээж, багшдаа хайртай байгаарай. Өөрийн үзэл санаандаа үнэн хандаарай. Амьдрал, мөрөөдлийнхөө хөг аялгууг эгшиглүүлэх дурсамжаа бүтээсэн шиг бүтээгээрэй. Энэ нийгэм бол электроникийн болоод технологийн гайхалтай дэвшил, инженер сэтгэлгээнд тулгуурлаж хөгжих хөгжил дэвшлийн цаг үе. Тиймээс хөвгүүд минь аль ч насандаа битгий өөрийгөө гол. Итгэл найдвараа битгий гээ. Сур, хөгж, хамтар, эв нэгдэлтэй бай” гэв.