Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, П.Сайнзориг, С.Эрдэнэбат нар 2025 оны 03 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж, төрийн худалдан авах ажиллагааны дэвшилтэт бодлого, технологийг судалж, туршлага солилцсон байна. Мөн тус улсын худалдан авах ажиллагааны цахим систем болох “KONEPS”-ийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг дэмжих стратегийн төлөвлөгөө, орчин үеийн төрийн худалдан авалтын шинэчлэлийн явцтай танилцжээ.
Ажлын хэсгийн гишүүд тус улсын Төлөвлөлт сангийн орлогч сайд Ким Юүн Сан, Төрийн худалдан авах ажиллагааны албаны дарга Лим Ки Гюн болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн байна. Түүнээс гадна Сөүл хотын метрог хариуцан ажилладаг тус хотын Тээврийн корпорацийн удирдлагуудтай уулзаж, корпорацийн худалдан авах ажиллагаа болон хотын метроны удирдлагын системтэй танилцаад Улаанбаатар хотод метро барих асуудал, шийдлийн талаар санал солилцов.
Холбоотой мэдээ
2025.03.17
2025.02.26
2025.02.26
2025.03.19
2025.03.14
2025.03.10
2025.03.17
2025.03.06
2025.02.28
2025.03.19
2025.03.19
2025.03.18