
2025.02.18
Сурагчдад зориулан сэтгэлзүйн болон чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн ЗДТГ, БШУГ, “Багшийн хөгжлийн гарц”ТББ-тай хамтран Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан сэтгэлзүйн болон чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд :
- “ӨСВӨР НАСНЫ СЭТГЭЛЗҮЙН ОНЦЛОГ, АЙДАС ТҮГШҮҮРИЙН МЭДРЭМЖИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” сэдвээр сэтгэлзүйч Д.МӨНХМАА
- “ХОЛЫН ЗОРИЛГОО БОДИТ БОЛ АЛХАМ” сэдвээр “Насан туршийн суралцахуйн төв”-ийн нийгмийн ажилтан Н.ЛХАГВАДУЛАМ
- “ДУРСАМЖИЙН ҮНЭ ЦЭН” сэдвээр БХГТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Гантуул нар илтгэл тавилаа.
- Түүнчлэн төгсөх ангийн сурагч дүү нартаа зориулж, сургуулийн дурсамжаа хадгалан авч үлдэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор “дурсамжийн дэвтэр”-ийг дурсгалаа.
- Хаана ч мандаж явсан эх орноо, сургуулиа, багшаа, найз нөхдөө санан дурсаж, хаанаас өндийж ургаснаа бүү мартаарай хэмээн сурагч дүү нартаа захилаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан