О.Саранчулуун: Боловсролын салбарын бүх шатны шинэчлэлд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, санаачилга хамгийн үнэ цэнэтэй
2025.04.21

О.Саранчулуун: Боловсролын салбарын бүх шатны шинэчлэлд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, санаачилга хамгийн үнэ цэнэтэй

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүд болон салбарын сайд П.Наранбаяр өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллаж сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсролын чанарыг ахиулах, сургууль, багш, сурагч бүрт хүрэх бодит үр дүнд төвлөрсөн энэхүү зөвлөгөөн нь газар дээрээс нь асуудлыг хүлээн авч нэгтгэн байнгын хорооны хурлаар хэлэлцэж шийдэл боловсруулахад чиглэж байгаа билээ. Хэлэлцүүлгийн үеэр багш, Боловсролын байгууллагын ажилтнуудынхаа санал, санаачлагыг сонсож салбарт тулгамдаж буй бодит асуудлууд дээр гишүүд болон салбарын сайд хариулт өгч байлаа. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээл, насан туршийн боловсролын асуудлуудаа орхигдуулалгүй онцлон санал, хүсэлтийг нь хүлээж авч, 2026 он “Боловсролыг дэмжих жил” байх ба боловсролын салбарын бүх шатны шинэчлэлд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, санаачилга хамгийн үнэ цэнэтэй болохыг онцолж байлаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй нүхэн жорлонг шинэчлэх төсөл нь улсын хэмжээнд 160 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр шат дараатай үргэлжилж байгаад иргэд сайшаалтай хандаж байсан юм.