“Ахмадын өргөө”-гөө хүлээн авлаа
Ахмадын өдрөөр Орхон аймгийн ахмад буурлууд ахмадын ордоноо албан ёсоор нээлээ. Олон жил яригдсан энэ ажлыг улсын төсвийн 750 сая төгрөгийн бүтээн байгуулалж ахмадууддаа хүлээлгэн өгсөн байна.
2008 оноос хойш яригдсан энэ ордны барихад улсын төсвийн 750 сая төгрөг зарцуулжээ. Ахмадын ордны хөрөнгө оруулалт олон жил яригдсан нь төсвийн хөрөнгө оруулалтаар байнга хасагдаж байжээ. 2012 онд орон нутгаас сонгогдсон гишүүн О.Содбилэгт хандаснаар хөрөнгө оруулалт улсын төсөвт тусгагдаж энэ жил бодит бүтээн байгуулалт боллоо.
Хоёр давхар 16 өрөөтэй барилга аймгийн ахмадын сувилалын дэргэд байрлаж байгаа нь зорилтод хэсэгтээ хүрсэн ажил боллоо гэдгийг орон нутгийн ахмадууд хэлж байсан юм.
Тэдэнд зориулсан ордон ашиглалтад орсноор ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх насан туршын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж, ирээдүй хойч үедээ сургамж болох уулзалтыг хийх зэрэг олон арга хэмжээг өөрсдөдөө зохион байгуулах өндөр ач холбогдолтой юм.