Орхон аймагт ахмадын ордон нээлтээ хийлээ
Орхон аймгийн ахмад буурлууд "Ахмадын ордон"-той боллоо.
Энэхүү ордонг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар, улсын төсвийн 750 сая төгрөгөөр, 2014-2015 онд ашиглалтанд оруулахаар бариулж ахмаддууддаа хүлээлгэн өглөө.
Ахмадын ордны үйл ажиллагааг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хариуцах юм. Ахмадын ордны нээлтийн ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.
Орхон аймаг нийт 8000 ахмад буурлуудтай бөгөөд тус ордныг ашиглалтанд өгсөнөөр ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, насан туршын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж, ирээдүй хойч үедээ сургамж болох уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах ач холбогдолтой юм.