ХАХНХ-ын яамны албан хаагчид улбар шар өнгөөр ижилслээ
ХАХНХ-ын яам
2015.07.17

ХАХНХ-ын яамны албан хаагчид улбар шар өнгөөр ижилслээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачилгын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж уриалсан билээ.

    Энэхүү уриалгын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/87 дугаар тушаалаар салбарын хамт олон сар бүрийн 17-ны өдрийг "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг Оранж дэй" болгон зарлаж, албан хаагчид энэ өдөр хүчирхийллийн эсрэг нэгдэн улбар шар өнгийн хувцас, хэрэглэлээр ижилслээ.