Төрөөс хүүхдийн эрхэд хангалттай анхаарч чадахгүй байна
“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчны талаар ярилцахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон бусад төлөөллүүд оролцлоо.
“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй” гэж үндсэн хуульд заасан байдаг. Төр энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж ирсэн бэ ?
Бид 1990 онд Хүүхдийн эрхийг хамгаалах конвенцид нэгдсэн. Үүнээс хойш 10 гаруй олон улсын конвенцид нэгдлээ.
Хэд хоногийн өмнө НҮБ-ийн Хүүхдийн сангаас Дэлхийн хүүхдүүдийн аж байдлын тайлан” гэсэн уулзалтыг зохион байгуулаад тайлан хийх ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа. Манай улс ямар ямар зүйл заалтаар хэддүгээр байранд байна вэ гэдэг нь тодорхой гарна.
Зарим тохиолдолд төр үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Хүүхдийг эрүүл тээх орчин байхгүй байгаа. Сургууль, цэцэрлэгийн хангамж муу. Хүүхдийн аюулгүй орчинд байх эрх их зөрчигдөж байна. Тиймээс энэ тал дээр төрөөс хангалттай анхаарч чадахгүй байна гэж үзэж байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү