Сайхан сэтгэлтэй буурай
ХУД-ийн 1-р хорооны өндөр настан З.Дуламсүрэн
2015.07.09

Сайхан сэтгэлтэй буурай

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, ХУД-ийн 1-р хорооны өндөр настан З.Дуламсүрэн буурай 87 насыг зооглож сууна.

Үр хүүхэд өнчин ач нараа хүний дайтай өсгөсөн цаг хугацаатай уралдан хөдөлмөрлөдөг настан юм. Ядуу зүдүү амьдралтай бусдад туслах сэтгэл өвөрлөн дүүргийнхээ хэцүүхэн амьдралтай өрхүүдэд гурил будаа элсэн чихэр өгч тусалж байсан сайхан сэтгэлтэй ээж.

Настан маань бүх хувцасаа өөрийнхөө гараар оёж өмсөнө. Эх орон,  эцэг эх, нутаг усаан магтсан шүлэг бичнэ. Бичсэн шүлэг нь дуу болсон.

Өөрийнхөө уран бүтээлийг нэгтгэн ном туурвина. Нас бол тоосэтгэл хөгширдөггүй гэдгийг амьдралаараа үлгэрлэж яваа таньдаа эрүү энхийг хүсэе.