“Амьдрах ухааны танхим”-ын багш нар өсвөр насны охидод зөвлөнө
Амьдрах ухааны танхим
2015.06.24

“Амьдрах ухааны танхим”-ын багш нар өсвөр насны охидод зөвлөнө

НҮБ-ын Хүн амын сан, БСШУЯ-наас 2013 оноос хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөгжпийн төсөл” нь хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүс төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Энэхүү зорилгодоо хүрэх нэг гол арга зам нь амьдрах ухаанд суурилсан боловсролын танхимууд юм. Улаанбаатар хот болон орон нутагт 20 байршилд Амьдрах ухааны танхим байгуулан, хариуцаж ажиллах сургагч багш нар нь залуучуудтай ажиллах арвин туршлагатай, бүх талын мэдлэгтэй байхыг шаардана. Иймд танхимын багш нарыг чадавхижуулах анхны сургалтыг “Амжилтын хүрд" ТББ-аас амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтын зорилго нь Өсвөр үеийн охидод тулгамдаж буй асуудлууд, амьдралын зөв хэвшил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зохих зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэшүүлэхэд чиглэсэн мэдлэгийг сургагч багш нарт олгох юм. Өсвөр насны охидод тулгардаг бэрхшээлүүдийг үндэслэн сургалт 3 чиглэлээр явагдсан байна.

Өсвөр насны хүүхэд нь хүүхэд наснаас том хүн болох шилжилтийн үеийг даван туулахад олон асуултууд гарч ирдэг, бөгөөд дотны зөвлөгч зайлшгүй хэрэгтэй байдаг. Иймд сэтгэл зүйн талаас, эрүүл мэнд, нөхөн үржихүй талаас нь болон аливаа бэрхшээл тулгарахад хэрхэн даван туулах мөн зорилготой, тууштай, өөртөө итгэлтэй байх зэрэг хувь хүн болж төлөвшихөд эерэг дадал суулгахад дотны зөвлөгч нь байх талаарх сургалтыг танхимын багш нарт явуулсан байна.

Тэрбээр тун удахгүй танхимын багш нар болон залуучуудын дунд үзэл бодлоо солилцох, чөлөөт хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх www.nzuud.mn цахим хуудастай болно гэдгийг онцолж байна.