Эмэгтэйчүүдэд таван жилийн хөнгөлттэй тэтгэврийн бодлого
2015.06.12

Эмэгтэйчүүдэд таван жилийн хөнгөлттэй тэтгэврийн бодлого

Энэ хаваржин олны анхааралд байсанТөрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлаад байна.

Гэхдээ энэ бол бас бүх юм тодорхой боллоо гэсэн үг биш юм.  Өөрөөр хэлбэл бодлого бол хууль биш чиглэл учраас баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлж байна гэсэн үг.  Харин цаашид  энэ бодлого дээрээ түшиглэсэн хууль гарч байж тэтгэврийг хэрхэн яаж тогтоохоо шийднэ.  

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан өмнөх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

Бодлого бол хууль биш, чиглэл учраас баримтлах ерөнхий зарчмыг тодорхойлж байна гэсэн үг. Харин цаашид энэ бодлого дээрээ түшиглэсэн хууль гарч байж тэтгэврийг хэрхэн яаж тогтоохоо шийднэ.

Тэд заварлагаа дахин гурав хоногоор үргэлжлүүлэх хүсэлтэй байсан. Тус бүлгийнхэн ингэж дахин дахин завсарлага авах шалтгаан нь юуны түрүүнд бодлогын баримт бичигт туссан заалтуудыг дахин нягтлах ёстой гэсэн байрх суурьтай нь уялдаж байв.

Тухайлбал, “Нэгдүгээрт төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насны доод хязгаар ижил байна гэж заасан нь нэг бол тэтгэвэрт гарах насыг урагшлуулах эс бол хойшлуулах болж байна. Хоёрдугаарт, тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2.5 хувиар тооцдог. Гэтэл энэ бодлогод тэтгэврийг тогтоохдоо цалингийн 2 хувиар тооцох болж байна. 

Ажил олгогчоос төлдөг НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ бүхнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дахин ярих шаардлага байсан” гэдгийг чуулганы үеэр хэлсэн.

Харин УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Тэтгэвэрт гарах эрэгтэй, эмэгтэй насны доод хязгаарыг ижил түвшинд хүргэнэ гэсэн нь зарчим” гэсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг тэд болгоно гэж хуульчилсан зүйл байхгүй.

Ер нь тэтгэврийн шинэчлэлийг хийхгүй бол оройтоод байна. Хагас хуримтлалын тогтолцоонд 2012 онд шилжих ёстой байсан ч шилжээгүй, 2020 онд бүрэн хуримтлалтын тогтолцоонд шилжинэ гэсэн өнөөг хүртэл хагас тогтолцоонд шилжиж чадаагүй. Ийм байдалтайгаар тэтгэврийн шинэчлэл хийх боломжгүй” гэдгийг онцолж байсан.

Ер нь мэргэжилтнүүдийн хэлж буйгаар 2020-иод  оноос тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, даатгалын санд хэт ачаалал үүсэх эрсдэлтэй байгаа гэлцэх юм билээ. Тэгэхээр энэ баримт бичиг хүлээж буй хүндрэлийг сөргүүлэн авч байгаа арга хэмжээний нэг хэсэг байж таарах байх.  

Хагас хуримтлалын тогтолцоонд 2012 онд шилжих ёстой байсан ч шилжээгүй, 2020 онд бүрэн хуримтлалтын тогтолцоонд шилжинэ гэсэн өнөөг хүртэл хагас тогтолцоондоо ч шилжиж чадаагүй.

Тэтгэврийн хуулийн шинэчлэлийн асуудал яригдвал төрөөс баримтлах энэ бодлого маань үндсэн суурь зарчим болох нь тодорхой. Тийм учраас энэ асуудалд иргэд чамгүй ач холбогдол өгч  анхаарч байх шиг байна. Юуны урьд тэдний хувьд насны хязгаар хийгээд  цалингийн хувь хэмжээ илүү анхаарал татаж буй. Одоогийн мөрдөж буй зарчмаар тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо дараалсан таван жилийн цалинг дундажчилж байгаа бол шинэ бодлогоор 10 жил гэж яригдаж байсан. 

Түүнчлэн өнөөгийн ном журмаар эмэгтэйчүүдийг  55 нас хүрсэн л бол тэтгэвэрт нь хүчээр шахуу гаргадаг. Нэг үгээр хэлбэл тэр хүний хүсэл зорилгыг үл харгалзан хуулийн заалт тулгаж байгаа хэрэг. Харин шинээр баталсан бодлогын баримт бичигт  эмэгтэй хүн 55 нас хүрсэн ч цааш үргэлжлүүлэн ажиллах сонголтыг нь олгож байгаа нь давуу тал юм. 

Энэ  тухай УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Эмэгтэй хүн 60 нас хүртлээ ажил хийх бол зөв зарчим. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 50 нас хүрэнгүүт, гурван хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 55 нас хүрэнгүүт тэтгэвэрт нь хөөж гаргаж, ялгаварлан гадуурхдаг алдаа бий. Энийгээ болих хэрэгтэй” гэсэн юм.  Эмэгтэй хүн бол таван жилийн хөнгөлөлт авах боломжтой” гэсэн юм.

Эмэгтэй хүн 60 нас хүртлээ ажил хийх нь зөв зарчим. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйг 50 нас хүрэнгүүт, гурван хүүхэд төрүүлсэн бол 55 нас хүрэнгүүт тэтгэвэрт нь хөөж гаргаж, ялгаварлан гадуурхдаг.

Хэрэв өнөөгийн байдлаар харвал Монгол улсын нийт хүн амын 6 хувь нь тэтгэврийн насныхан.Энэ нь ойролцоогоор 300 мянга орчим гэсэн үг.  Дэлхийн хөгжилтэй орнуудын иргэд наад зах нь 20 жил тэтгэвэр авдаг гэсэн тоо баримт байна. Тэр хөгжилтэй орнуудынх шиг 20 жил тэтгэвэрээр тэжээлгэх монголчууд цөөхөн байх. Өнөөгийн байдлаар монгол хүний дундаж наслалт  68.8 жил. Хэрэв энэ жишгээр тооцож үзвэл сайндаа л 10 жил хүрэхгүй  хугацаанд тэтгэврийн “царай харна”. Гэсэн хэдий ч хариуцлагагүй төрийн  харгайгаар тэтгэврийн сан хуримтлал лав одоогоор байхгүй, төсөвт төвөг учруулж байгаа бололтой юм.

Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын бөримт бичигт насны хязгаарыг тогтоогүй ч дэлхий нийтийн жишгээр авч үзвэл цаашид тэтгэврийн насыг нэмэгдүүлэх магадлал өндөр. Зарим хөгжилтэй орнуудын хүн амын  бүтцэд 65-ас дээш насны ахмадуудын эзлэх хувь хүүхэд залуучуудынхаас давсан гэнэ.