Тэтгэврийн шинэчлэлд санал нийлсэнгүй
2015.06.05

Тэтгэврийн шинэчлэлд санал нийлсэнгүй

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгд- сэн хуралдаанаар өчигдөр хийн, батлах байсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Бүлгийн дарга С.Бямбацогт “Тус бодлогод эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах доод насыг ижил түвшинд хүргэнэ хэмээн заасан нь агуулгын алдаатай.

Хэрэв ийм байдлаар бодлогыг баталбал, нэг бол эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг урагш татах, эсвэл эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах болж байна. Дэлхийн аль ч улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах нас ижил байдаггүй. Энэ асуудлыг эргэж харъя” хэмээн завсарлага авсан шалтгаанаа тайлбарласан юм. 

Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ талаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болон наашлуулах талаар нэг ч зүйл тусгаагүй. Харин эрэгтэйн нас 62, эмэгтэйн нас ыг 58-д хүргэх асуудлыг судлая гэж тусгасан байгаа. Гэхдээ үүнийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд хассан” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ- ын гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

Д.Батцогт: Тэтгэврийн насыг наашлуулах боломжгүй

Засгийн газраас тэтгэврийн насыг : нэмэгдүүлэх санал гаргасан. Энэ дагуу байнгын хорооны хуралдаанаар тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл' байдалтай уялдуулан шийдэж байхаар оруулж ирсэн. Ардчилсан намынхан тэтгэврийн насыг нэмэхээр, МАН-ынхан наашлуулах саналтай юм шиг зарим гишүүн тайлбарлаж байна. Энэ бол буруу. Улстөрчид ард иргэдээр тоглох эрхгүй. МАН- ынхан сонгууль руу чиглэсэн хууль баталдаг тогтолцооноос салах ёстой. Бодит байдалд дүн шинжилгээ хийж, урт хугацаанд хэрэгжих бодлого боловсруулах хэрэгтэй.

Тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаа гэдэгтэй санал нийлж байна. Зээлийн хүүг бууруулах сонирхол бас байна. УИХ-иас хууль баталлаа гээд арилжааны банкууд зээлийн хүүгээ шууд бууруулдаггүй. Эрхзүйн орчныг сайжруулах ёстой. Магадгүй арилжааны банкуудтай тохиролцоонд хүрээд зээлийн хүүг бууруулж болох ч удаан хугацаанд хэрэгжихгүй. Гэтэл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал ярьж эхлэхэд арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмэгдүүллээ гэсэн мэдээллийг ард иргэдэд өгч байна. Зээлийн хүүг буурууллаа гэхэд нөгөө л хэмжээндээ очно. Эдийн засгийн нөхцөл байдлаа харсан ч тэтгэврийн насыг наашлуулаад, нэмэх боломж байхгүй.

Я.Содбаатар: Малчдын тэтгэврийн насыг тусгайлан хуулиар зохицуулах ёстой

Энэхүү бодлогод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах доод насыг ижил түвшинд хүргэнэ хэмээн заасан нь агуулгын алдаа үүсгээд байна. Сүүлийн арван жилийн хугацаанд тэтгэврийн нэрийн санд мөнгө хуримтлуулж чадаагүй. Энэхүү алдаагаа засахын тулд ард иргэд болон аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа үүрүүлэхээр шинэчлэлийн бодлогыг оруулж ирлээ. Нэгдүгээрт, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, иргэдээс авч байгаа тэтгэврийн даатгалын хувийг нэмэгдүүлэх заалтыг тусгасан байсан. Мөн тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх ёстой хоёр зүйлийг орхигдуулсан байсан. Тэтгэв- рийн зээл олголтын байдалд дүн шинжилгээ хийж, хүүг нь бууруулах талаар бодлогын баримт бичигт тусгах ёстой. УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг гаргаад байгаа. Монгол Улсын тэтгэвэр авдаг нийт иргэдийн 90 гаруй хувь нь зээлд хамрагдсан. Тиймээс тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой.

Мөн малчдын тэтгэврийн насыг тусгайлсан хуулиар зохицуулах ёстой гэсэн саналыг гаргасан. Ялангуяа нийгмийн даатгал төлж байгаа өнөөгийн тогтолцоог шинэчлэх ёстой. Малчид орлогын тогтмол эх үүсвэртэй биш учраас сар бүр нийгмийн даатгал төлөх боломжгүй.

Тиймээс жилд хоёр удаа буюу хавар намрын улиралд шимтгэлээ төлж байх, мөн малчдын тэтгэврийн насыг таван насаар наашлуулах саналыг тавьсан. Манай намын бүлгийн зүгээс эдгээр асуудлыг хамтад нь шийдэх ёстой хэмээн үзэж завсарлага авсан.