“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил”
2015.06.11

“Ирээдүйд тэмүүлсэн 90 жил”

Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачлагаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байсан билээ.

Хүүхдийн төлөө үндэсний газар Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монгол улсын тусгаар тогтнол, их бүтээн байгууллалт, хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үүсэл хөгжилд түүхэн гавъяа хувь нэмэр оруулсан ахмад үеийнхний алдрыг хойчийн залгамжлагчдад танилцуулж, Монгол улсын одоо, ирээдүйн хүүхэд, залуучуудын хүсэл, тэмүүллийг олон нийтэд хүргэх, Ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоог мөнхжүүлэх, бэхжүүлэх зорилоготой хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд:

• Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ,

•  Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл

• НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес •

"Дэлхийн зөн" ОУБ-ын Суурин төлөөлөгч Винсент Эдвардс

• Монголын пионерийн байгууллагын Төв зөвлөлийн дарга асан ахмад зүтгэлтэн Д.Сүрэнжав

• Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар орлцож үе үеийн ахмад ажилтнуудад 90 жилийн ойн мэнд дэвшүүлж нийслэлийн Хүүхдийн холбооны сурагч багачууд, хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл, ахмад ажилтнуудтай хамтарч “Бүхий олон бага чууд ” дууг дуулснаар хүндэтгэлийн арга хэмжээ өндрөллөө.

"Хүүхдийн байгууллагын 90 жилйин ойн баярын хүрээнд үйл ажиллагааний гэрэл зургаас"

Хүүхдийн төлөө үндэсний газар