Элэгний өвчинтэй тэмцэхэд бүгд хамтрах хэрэгтэйг онцлов
"Эрүүл элэг" үндэсний арга хэмжээ
2015.06.23

Элэгний өвчинтэй тэмцэхэд бүгд хамтрах хэрэгтэйг онцлов

Монгол Улсын Еренхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран өчигдөр “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр, арга хэмжээний нээлтийг Эрүүл мэнд, спортын яаманд зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нуюнт У, Дэлхийн Хепатитын холбооны ерөнхийлөгч ноён Чарльз Гор нар оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрүүл мэндийн салбарт байнга анхаарч, гадаад, дотоодын холбогдох олон байгууллага, эрдэмтэн докторууд, хүмүүстэй уулзаж эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудаар санал солилцож ярилцаж ирсэн. Тэдгээрийн дотроос “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг онцгой ач холбогдолтой хэмээн үздэг юм.

Өнгөрсөн 25 жилд Монгол Улсад олон сайн дэвшилттэй зүйл гарсан. Монгол хүний дундаж наслалт 5-6 жилээр уртассан. Энэ бол сайн үзүүлэлт. Гэвч дэлхийн хөгжилтэй орнуудын иргэдийн дундаж наслалттай харьцуулж үзэх юм бол доогуур байгаа. Амьжиргааны түвшин, улс орны хөгжил, эрүүл мэндийн салбарын болон хувь хүний хөгжилтэй уялдажнасуртасдаг байх.

Үүний нэг нөөц хүчин зүйл бол хавдартай, түүнйй дотор элэгний хавдартай тэмцэх, анагаахын ухаанд гарч байгаа ололт, дэвшил, шинэ эм, тариаг эх орондоо бүртгэн авч хэрэглэх, нэвтрүүлэх арга хэмжээ авч байгаа явдал юм. “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсый Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж байгаа. Монголд зөвхөн элэгний С вирусаар 400 гаруй мянган хүн зовж шаналж байгаа гэсэн тоо байдаг.

Энэ арай хуучин тоо ч байж мэднэ. Бусад вирусыг оруулж хэлбэл илүү олон хүн элэгний өвчний вирус тээж яваа гэсэн мэдээ бий. Хамгийн аюултай С вирусыг анагаах өндөр магадлалтай шинэ эмийг Эрүүл мэнд, спортын яам бүртгэж авч хэрэглэх гэж байгаа нь үнэ- хээр дэвшилттэй хэрэг юм. Энэ өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн байгууллага, хол- богдох бүх хүмүүс баг болж ажиллах хэрэгтэй.

Элэг- ний С вирусын 1000 хүнд ногдох өвчлөлөөр Монгол Улс Африкийн ганц орны өмнө, дэлхийд хойноосоо хоёрдугаарт орж байгаа. Энэ их тархсан халдварт аюултай өвчинтэй тэмцэхийн тулд ганц яам, ганц хоёр мэргэшсэн эмнэлэг бус, улс үндэстнээрээ хамтран гар нийлж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас өвчилсөн иргэд, хувь хүмүүсийн хувьд шинээр ирж байгаа хямдралтай эмийг цаг, хуваариар нь хэрэглэж , хянуулж, ариун цэвэр сайн сахих хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн салбарынхны ажлын хариуцлагаас их шалтгаална.

Бидэнд ирсэн мэдээллээр Монгол Улс элэгний С вирусын өвчлөлөөс ангижирсан дэлхийн бараг анхдагч орон бо- лох боломжтой гэсэн байгаа. Хэрэв тэр үнэн бол тэр үнэнийг гүйцэлдүүлэх нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гарах түүхэн үйл явдал болно. Өнөөдрийн энэ хөтөлбөрийг эхлүүлж байгаа Эрүүл мэнд, спортын яам, энд цугларсан эрүүл мэндийн салбарын ажилтнууд, үүнийг дэмжиж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, холбогдох эм үйлдвэрлэж байгаа компаниуд, түүний төлөө гүүр болж зүтгэж байгаа Монголын эрдэмтэн мэргэд, сайн санаат бүх хүмүүст талархал илэрхийлье” гэв.

Харин Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол Улс дахь элэгний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар тавьсан илтгэлдээ “Манай улс бусад улс орнуудтай харьцуулахад элэгний өвчлөл тэр дундаа хепатитийн вируст халдварын өвчлөл, нас баралт, элэгний хорт хавдарын нас баралтаар дэлхийд өндөртэй улс орнуу- дын тоонд орж байна. 2014 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр хавдрын өвчлөл хүн амын нас баралтын шалт- гааны хоёрдугаарт орж, түүний дотор элэгний хорт хавдараас шалтгаалсан нас баралт тэргүүлж байна.

Тухайлбал, Монгол улсад 100 мянган эрэгтэй хүн тутмын 121, 100 мянган эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Үүнээс үзэхэд манай"улсын хувьд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс зургаа дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 13 дахин их байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт ийнхүү өндөр байгаа нь хепатитийн “В” ба “С” вируст архаг халдвар хүн амын дунд  их байгаатай шууд холбоотой юм. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын 60 хувь нь “В” вируст, 25 хувь нь “С” вируст, гурван хувь нь хавсарсан халдвар, 12 хувь нь архи, химийн хордлого гэх мэт шалтгаанаас үүсдэг болохыг тогтоожээ.

Харин манай орны эрдэмтдийн судалгаагаар нийт хүн амын дунд хепа- титийн “В”, “С” вирүст халд- варын тархалт 10.7-15.6 хувьтай байгаа бөгөөд “С” вируст халдвартай хүмүүсийн 98 хувьд нь 16 генотиптэй болох нь тогтоогдсон байна. Элэгний хорт хавдар 45 ба түүнээс дээш насанд илүү- тэй оношлогддог хэмээн үзвэл 1991 оноос вакцинд хамрагдсан хүн ам 45 нас хүрэх үед буюу 22 жилийн дараагаас уг аюулт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурч эхэлнэ гэсэн тооцоотой байна. Энэ хугацаанд вакцины хамралтын хувийг тогтмол өндөр байлгах, бүх тунг хугацаанд нь бүрэн хийлгэх, халдвар дамжих замыг зогсооход чиглэсэн урьд- чилан сэргийлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх нь ихээхэн чухал юм.

Харин хепатитийн “С” вируст халд- варын хувьд урьдчилан сэргийлэх тарилга хараахан гараагүй бөгөөд дэлхий дахинаа эмчилгээний хувьд өндөр идэвхи бүхий вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг шинээр гарган авсан нь уг халдварын тархалт, нас ба- ралтыг бууруулахад ихээхэн чухал алхам болж байна. Иймд Монгол улс энэхүү эмчилгээний шинэ эм болох Совалди болонХарвони эмүү- дийг эмчилгээнд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлж, 2015 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгээд байна. Түүнчлэн эдгээр хоёр эмийг АНУ-ын Гилейд компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад дэлхий зах зээл дэх үнээс нэн хөнгө- лөлттэй үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрээд байна.

Мөн элэгний хорт хавдартай өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор 2008 онд Хавдар судлалын үндэсний төвд элэг цөс нойр булчирхайн хавдрын эмгэгийг эмчлэх тасаг байгуулан, элэгний хорт хавдрын орчин үеийн мэс заслын болон ангиографи, өндөр давтамжтай долгионоор шарах эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. 2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх эрхтэн шилжүүлэн суулгах төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж өнөөгийн байдлаар нийт 20 өвчтөнд элэг шилжүүлэн суулгасны хоёрт нь манай үндэсний багийн мэргэжилтнүүд өөрс- дийн хүчээр бие даан хийж гүйцэтгээд байна.

Эрүүл мэндийн салбарт элэгний өвчлөл болон хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг буу- руулах чиглэлээр “Дархлаа- жуулалтын тухай хууль”, “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Вирүст хепатитай тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”, “Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Цус, цу- сан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар 10 гаруй журам, заавар батлагдан хэрэгжиж байна.Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа Хорт хавд- раас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хорт хавдартай тэмцэх үндэсний аяныг 2011 оноос ЭМСЯ-ны харьяа Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, Монголын үн- дэсний олон нийтийн радио телевиз хамтран 5 дахь жилдээ амжиллтай явуулж байна.

Тус аяны хүрээнд хавдрын, ялангуяа элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургах үйл ажиллагаа тогтмол хийгдэж байна. Тус аян нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шилдэг жишээ болж байна.

Хэдийгээр хепатитийн халдвараас сэргийлэх вакцин болон эмчилгээний өндөр идэвхитэй эм эмчилгээнд нэвтэрч буй зэрэг дэвшилтэт талууд байгаа хэдий ч уг халдварын тархалтыг бүрэн төгс устгах, элэгний эмгэгийн өвчлөл, нас баралтыг бууруулах үйл ажиллагааг дан ганц эмчилгээ, оношилгооны төдий асуудлаар бус уг өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, иргэд, эрүүл мэндийн ажиллагсдын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг өргөжүүлэх, иргэд өөрсдийн эрүүл мэндэд илүү анхаарал тавьж өөрийн эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тухайн чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын лабораторийн болон хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах асуудал бүхэлд нь цогцоор нь шийдэх асуудал чухлаар тавигдаж байна.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзлэл, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэлээ.