Өвөрхангай аймагт 8 ортой  “ТҮР ХАМГААЛАХ БАЙР” нээлтээ хийлээ.
2015.06.19

Өвөрхангай аймагт 8 ортой “ТҮР ХАМГААЛАХ БАЙР” нээлтээ хийлээ.

Өвөрхангай аймагт 8 ортой  “ТҮР ХАМГААЛАХ БАЙР” нээлтээ хийлээ. 2015.06.19 Арвайхээр хот

Австралийн засгийн газар болон орон нутгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр гэр бүл болон бэлгийн хүчирхийллийн улмаас амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул занал тулгарсан хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалан байрлуулах зорилгоор “Түр хамгаалах байр” үйл ажиллагаагаа нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, яамны холбогдох зөвлөх, туслахууд, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, ХЭҮТ-ийн дэд дарга П.Золзаяа, аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, тахарын албаны дарга Ц.Мөнхбат зэрэг аймаг орон нутгийн холбогдох албан тушаалтнууд, ТББ, хэвлэл, мэдээллийн төлөөллүүд оролцоо.

Тус аймагт анх 2009-2011 онуудад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ӨВ дахь салбар ТББ-ын санаачилгаар “Хүүхэд гэр бүлд зөвлөгөө өгөх төв” нэртэйгээр “Түр хамгаалах байр” аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийн санхүүгийн дэмжилэгтэйгээр ажиллаж байсан ба энэ үеэр нийт 26 эмэгтэй 8 хүүхэд байрлаж, үйлчилгээ авч байсан байна. 

Энэхүү нээлтээ хийж байгаа “ Түр хамгаалах байр” нь стандарчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан” MNS:6040-2009 “Гэрч хохирогчийг хамгаалах стандартын шаардлагад нийцсэн 8 ортой, хөгжлийн буюу амралтын өрөө, хүүхдийн өрөө, насанд хүрэгчдийн унтлагын өрөө, зөвлөгөө мэдээллийн өрөө, ажын өрөө, гал тогоо, ОО-ын өрөө -2-тойгоор зохион байгуулагдсан. Түр хамгаалах байр байгуулж байгаатай холбогдуулан аймгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн ба цаашид орон тоо, урсгал болон тогтмол зардлыг тус ХГБХХэлтсийн төсөвт тусган шийдвэрлүлэх хүсэлтийг ХТҮГ болон ХАХНХЯамны түвшинд танилцууллаа.

 

Түр хамгаалах байранд ирэх үйлчлүүлэгчтэй ажиллах чиглэлээр аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар,ХГБХХэлтсийн дарга нарын хамтарсан тушаалаар “Хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журмыг батлахаар төсөл боловсруулагдсан байна. Мөн Тахарын албатай хамгаалах байрны болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санамж бичигт холбогдох талууд гарын үсэг зурж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, ХЭҮТ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар, бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах чиглэлээ боловсруулсан байна. 

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР