Сэлэнгэ: Хүдэр сумын ЕБС-д зөөврийн компьютер хүлээлгэн өглөө
2025.06.16

Сэлэнгэ: Хүдэр сумын ЕБС-д зөөврийн компьютер хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнгөрөгч амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. 

Энэ үеэр Хүдэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын санд хувийн зүгээс зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

Тус сургууль нь нийт 692 суралцагч, 63 багш, ажилтантай. Номын сан нь бага ангийн суралцагчдыг 100 хувь, дунд болон ахлах ангийн суралцагчдын 30-70 хувийг ном, сурах бичгээр хангадаг. Сүүлийн жилүүдэд сурах бичгүүд цахим хэлбэрт шилжсэн.

Сургуулийн номын сан нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зөөврийн компьютертэй болсноор сурагчид цахим сурах бичгийг илүү хүртээмжтэй ашиглах боломж бүрдэх юм.