Сэргээн заслын үндэсний төвд тоног төхөөрөмж гардууллаа
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.06.08

Сэргээн заслын үндэсний төвд тоног төхөөрөмж гардууллаа

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд 300 сая иений үнэ бүхий сэргээн засалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дөнгөж сая боллоо.

Энэхүү арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү,  ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.