Видео хурал зохион байгууллаа
2015.06.05

Видео хурал зохион байгууллаа

Шуурхай удирдлагын төвөөс Oйрхи-Дорнодын Коронавирүст халдвар, Улаанбурхан өвчний талаар видео хурал зохион байгууллаа.

Хуралд 19 аймгийн ЭМГ, харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, удирдах ажилтнууд оролцлоо.

 Хурлаар Oйрхи-Дорнодын Коронавирүст халдварын өнөөгийн байдал, бэлэн байдлыг ханган ажиллах Эрүүл мэнд, спортын сайдын баталсан төлөвлөгөө, мөн Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, харилцан ярилцлаа. 

Oйрхи-Дорнодын Коронавирүст халдварын бэлэн байдлыг хангах зорилгоор Эрүүл мэнд, спортын сайдаар батлуулсан төлөвлөгөө гараад байгаа. Тэгвэл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг Аймаг, дүүргийн  Засаг дарга нарт болон ЭМГ-ын дарга нарт хүргүүлээд байна.