Хамтран ажиллах санамж бичигт гарын зурлаа
2015.06.05

Хамтран ажиллах санамж бичигт гарын зурлаа

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл"-тэй 2015-2020 онд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын зурлаа.

"Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл"-ийн хамт олон 2010 оноос монголд үйл ажиллагаагаа эхлүүлж түнхний үений дутуу хөгжил, мултралыг оношлох эмчлэх чиглэлээр ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж эхэлсэнээс хойш Улаанбаатар хотын гурван амаржих газар, 2 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 11 аймагт оношилгооны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Мөн эмч, мэргэжилтэнүүдийг сургалтад хамруулсан зэрэг их ажлыг хийсээр байгаа билээ.

Цаашид хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг буруулахын тулд нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор хамтран ажиллах үйл ажиллагаагаа 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих ажил нь Эрүүл мэнд, спортын яамнаас хүүхдийг хөгжлийн бэрхшээтэй болох, эрт нас барах эсрдлээс сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 182-р тушаал Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020 -ийн зорилготой нийцэж байгаа юм.