Д.Оюунхорол: Улсын их хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга
2012.12.23
МАН-ын бүлэг хүчтэй ажиллах болно
Монгол Ардын нам 2012.12.21-ны өдөр албан ёсоор бүлэгтэй боллоо. Бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд сонгогдсон бол Улсын их хурлын гишүүн Д.Оюунхорол Монгол Ардын намын бүлгийн дэд дарга болсон байна.
Д.Оюунхорол гишүүн Монголын үндэсний олон нийтийн телевизид ярилцлага өгсөн байна.
Тэрээр МАН-ын бүлэг байгуулсантай холбогдуулан ярилцсан байна. Мөн МАН-ын бүлэг ард түмний 40%-ийн санал авсан эдгээр хүмүүсийн итгэлийг дааж ард түмнийхээ төлөө бүх хүчээ гарган ажиллах болно гэж өөрийн байр сууриа илэрхийлэв.