Д.Оюунхорол: Улсын Их Хурлын гишүүн
2012.12.01

Д.Оюунхорол: Бүлэг байгуулах асуудлыг шийдвэрлэх ёстой

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг байгуулах асуудал бий. 76 гишүүний 25 нь Монгол Ардын Намаас сонгогдсон. Эдгээр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч бүлэг байгуулан байнгын хороодод ажиллах боломжийг нь бүрдүүлэх ёстой.

Ард түмний 40 хувийн төлөөлөл болсон Монгол Ардын Намын бүлэг байгуулагдаж, асуудлыг олонхиороо хэлэлцэх боломж бүрдээсэй гэж хүсч байна. Ер нь ард түмэн УИХ-ын гишүүд, төр барьж буй улстөрийн намуудыг зөвшилцөж, хамтран ажилла гэж санал өгсөн.

Үндсэн хуульд наймаас дээш гишүүнтэй нам бүлэг байгуулах эрхтэй гэж заасан. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, яаралтай шийдвэр гаргах ёстой.

Тиймээс цаашид бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ард түмний саналаар хамгийн олон суудал авсан намууд хамтарч Засгийн газар барих асуудлыг хуульчлах нь зөв гэж бодож байна.

Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулах хууль, эрх зүйн орчин боловсронгуй болоогүй нь тод харагдаж байна. Дуртай үедээ хамтарсан Засгийн газар байгуулж болдог, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг ийм тогтолцоо өөрөө буруу юм.