Г.Баярсайхан: Эрх баригчид их хэмжээний мөнгөний урсгалыг зогсоохыг хүсэхгүй байна
-Долдугаар сарын 1-ний хэргийн талаар хоёр талцаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын ур дунд өнөөгийн чөлөөт нийгэм бүрэлдэн тогтоод байна. Ардчилсан хувьсгалын тухай ярихын тулд тухайн үеийн МАХН, АН-ын үзэл баримтлалын талаар ярих ёстой. Тухайн үед ЗХУ-д Коммунист намын үйл ажиллагааг бүрэн хааж байсан. Харин манай улсад пост-коммунист хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хэдийгээр монголчууд ардчилсан засаглалтай ч 2008 оны сонгууль хүртэл пост-коммунист намууд нь нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж би хувьдаа боддог. Тэд цөөхөн хүн, эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж ирсэн. Сонгуульд бохир арга технологи ашиглаж ирснийг өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулиас харж болно. Сая Төрийн ордноос гараад явж байхад иргэд жагсч байна. Тэнд төрийн цагдаа болон жирийн иргэд байна. Тэд шүүх хурлыг нээлттэй явуулж, шударгаар шийдэж өгөхийг хүсч байна. Өнөөдөр бид цагдаагийн удирдлага ямар үүрэгтэйг нь тодорхойлох ёстой. Төрийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг улс төрд оруулах шаардлага байхгүй. Харин хэн тушаал өгсөн гэдгийг нь тодорхойлох ёстой. Түүнд улстөрчийн нөлөө байгаа бол түүнийг ч гэсэн олох ёстой. Өнөөдөр цагдаагийн удирдлага байсан дөрвөн хурандааг шүүж байна. Магадгүй тэд буруугүй байж болно. Тэдэнд өөр хүн тушаал өгсөн байж болох юм. Монголын төр ямар нэгэн хүчнээс хараат эсэх нь энэхүү шүүх ажиллагааны процессоос харагдана.
-Шүүгдэгчдийн нэг нь "Хэн юу гэж бууд гэж тушаал өгөх юм бэ" гэж хэлсэн. Хэрвээ цагдаа тушаалгүй буудсан бол яах вэ?
-Монгол Улс хууль цаазтай учир ямар ч тохиолдолд буудах тушаалд хууль тогтоомж гэж бий. Хэрвээ тушаалгүй буудсан бол тухайн цагдаа хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийдөө цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой.
-Бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ?
-Жишээлбэл, Гүрж улсад цагдаагийн албан хаагч авлига хээл хахуулийн талаар ярих ёсгүй байдаг. Тэд коммунист системд ажиллаж байсан цагдаагийн бүх албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Мөн барилгын ханыг шилээр хийж,
камержуулсан байдаг. Харин манай улсын хувьд цагдаагийн удирдлага, төрийн өндөрлөгүүд болон яамны сайд нь улс төрийн зориг гаргах ёстой. Үүнийг зайлшгүй хийх ёстой. Манай ард иргэд цагдаагийн хүчирхийлэл их байна гэдэг. Мөн цагдаагийн албан хаагч авлига хээл хахуульд ихээр холбогдох болсон.
Энэ нь цагдаагийн байгууллагыг өөрчлөх ёстойг харуулж байна.
Сая нэг зүйлийг ажигласан. Шүүх засаглалын шийдвэрийг цагдаагийн байгууллага биелүүлэх ёстой. Гэтэл сая шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Үүнтэй холбогдуулж нэг зүйл ярихад 1973 онд Грек улсад "Хар хурандаа нарын" гэдэг хэрэг болсон. Грек улс нь 1973 оноос өмнө олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай байсан бөгөөд улс төрийн хагарал эвдрэл ч байсан. Гэтэл нэг л өдөр цагдаагийн хурандаа нар төрийн эргэлт хийсэн. Энэ байдлыг харьцуулж бодоход дөрвөн хүний эрх ашиг уу, шударга ёсны эрх ашгийн тухай яригдаж байна уу гэдгийг асуудлыг бид тодорхой тавих ёстой.
Та өөрөө эмч мэргэжилтэй. Сүүлд экологийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан байсан. Та Улаанбаатарын утааг.юу гэж бодож байна вэ. Үүнийг яаж бууруулах вэ?
-Утаа бол зайшгүй шийдэх ёстой асуудлын нэг. Хэдийгээр эдийн засгийн өсөлт нь 20 хувьд хүрсэн ч Африкийн Кени улстай адилхан болж байна. Кени улсын хувьд агаарын бохирдол нь манайхтай адил хэмжээнд байгаа. Эдийн засаг өсөлттэй байгаа ч Улаанбаатарын иргэдийн нийгмийн болон экологийн асуудал хурцадмал байна. Хамгийн ноцтой нь ард иргэдийн эрүүл мэндийн асуудал юм. Үүнд олон фактор байна. Тухайлбал, агаарын бохирдол. Манай улсын агаарын тоосжилт маш өндөр түвшинд байна. Агаарын тоосонцор хүний уушгинд ороод шүлстэй буцаж гардаг. Гэтэл тоосонцор улам нарийн ширхэгтэй болсон тул уушгинаас цус руу орж байна. Энэ бол хамгийн ноцтой нь юм.
-Үүнийг яах ёстой вэ?
-Үүнд ганцхан шийдэл гаргах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг газрын хөрснөө буулгаж Улаанбаатар хотын барилгажилтын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой.
-Гэрхорооллынбарилгажилтад ахиц гарахгүй байгаагийн цаад суурь шалтгаан нь юу вэ?
-Энэ бол нэг намын олон жилийн туршид ноёрхсон тогтолцооноос үүдэлтэй. Улаанбаатар хотын иргэд өөрсдийн захирагчаа шууд сонгож байх хэрэгтэй. Барилгажилт, газар олголт, утаа бууруулах асуудалд их хэмжээний мөнгө эргэлддэг бөгөөд тэр нь цөөхөн хэдэн бизнесмэний гараар орж байна.Тэрбум тэрбум төгрөг эргэлдэж байдаг ч үр дунд нь цаасан дээр үлддэг.
-Манай улс төрийн өндөрлөгүүд хотын газрыг зарж байна гэж ярих юм. Энэ байдал яагаад өөрчлөгдөхгүй байгаа юм бэ?
-Өөрчлөх боломж харагдаж байгаа боловч амьдрал дээр бид сонгуулийн хуулийг өөрчилье, хотын мээрийг ард иргэд нь өөрсдөө сонгодог болъё гэсэн дэвшилтэт санал санаачилгыг удаа дараа гаргадаг. Гэвч төрийн эрх барьж байгаа олонх нь энэ байдлыг өөрчлөхийг хүсэхгүй байна. Тэд тохилог суудал, их хэмжээний мөнгөний урсгалыг зогсоохыг хүсэхгүй байна. Иймд бид энэ байдлыг сонгуулийн хувьсгалаар шийдэх боломж байгаа.
-Зайсанг хуулиар дархан цаазат бус газар болгох гэж байна. Үүнийг би "Зайсандах" гэж нэрлэдэг. Тэд хуулинд шинэчлэлт хийж өөрсдийн хууль бус үйлдлээ цагаатгахгэж байна. Харин одоо энэ байдал нь Яармагт үргэлжилж байна. Энэ асуудал БОАЖЯ-тай холбоотой. Яамны сайд нь АН-аас байсан. Энэталаар өөрийн санал бодлоо илэрхийлээч?
-Энэ асуудал бол 1990 оноос эхлэлтэй. Яамны сайдаар Р.Барсболд гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд тэрбээр маш их газар өгсөн байдал. Монголын хуулинд дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар өгнө гэсэн байдаг. Энэхүү хуулийн цоорхойг ашиглан аялал жуулчлалын зориулалтаар авсан газартаа үнэтэй харш барьж байна.
-Гэхдээ худалдан аваад байранд орсон хүмүүсийн буруу биш шүү дээ?
-Орон сууц хэрэгтэй юу хэрэгтэй. Тэнд өндөр үнэтэй орон сууц байна. Гэхдээ бид цаашид яах ёстой вэ гэдэг нь чухал. Харин гарцыг зааж өгөх ёстой. Канадын Калка хотын төвд манай Богд уултай ижилхэн дархан цаазтай уул байдаг аж. Тэнд үнэтэй орон сууцанд хүмүүс амьдардаг бөгөөд өндөр татвараар зохицуулдаг юм билээ. Үнэхээр байгалийн . сайханд амьдрахын тулд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, өндөр татвар төлдөг. Манай улсад ийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.
-Үндсэн хөрөнгөөсөө илүү төлнө гэсэн үг үү?
-Тийм ээ. Миний сонссоноор их хэмжээний мөнгө төлдөг гэсэн.
-Татвараас олсон мөнгийг юунд зарцуулдаг юм бол?
-Байгаль орчныг хамгаалахад зарцуулдаг. Мөн муу орчинд амьдарч байгаа хүмүүст бас зарцуулдаг.
-"Урт.. нэртэй" хуулийн хувь заяа юу болсон бэ. Энэ талаар өөрийн гэсэн байр суурьтай байгаа байх. Энэ хуулийн талаар иргэдэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч?
-Уг хууль Монгол Улсын байгаль хамгаалах салбарт гарсан дэвшилтэт хууль юм. Дэлхий нийтэд Монгол Улс байгаль хамгаалах салбарт хүчтэй бодлого баримталж байна гэж яригдаж байна гэсэн. Энэхүү хуулийн хэрэгжилтэнд уул уурхайн томоохон лообий бүлэглэлүүд болон байгаль орчноо хамгаалах гэсэн хоёр хүчин л байна.
-"Урт нэртэй" хуулинд голын ай сав дагуу уул уурхайн олборлолт эрхлэхийг хориглосон байдаг. Харин энэ хууль гарахаас өмнө зарим хүнд зөвшөөрөл өгөөд олборлолт эхлүүлсэн. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?
-Тухайн үед Монгол Улс "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд газрын тос байхгүй зэргээс авахуулаад эдийн засгийн хувьд нэлээд хүнд байсан. Энэхүү хөтөлбөр нь "гал унтраах" арга хэмжээний нэг байсан юм. Үүний бурууг хайна гэдэг нь өргөн цар хүрээтэй ойлголт. Харин одоо алдаагаа засах л хэрэгтэй байгаа юм. Энэ хуулиар алдаагаа засах гэж байгаа.
-Орсонхөрөнгө оруулалтыг буцаагаад өгч байгаа гэсэн үг үү?
-Орсон хөрөнгө оруулалт, гарсан зардал гэдэг асуудал яригдаж байгаа. Гэхдээ байгаль орчныг сүйтгэсэн, нөхөн сэргээлт хийгээгүй зардал төр засгийн тухайн компаниудад өгөх зардлаас давж байгаа юм. Иймд тухайн компаниудын хувьд улсад өгөх нөхөн төлбөрийн асуудал яригдах ёстой. Монгол Улс үеийн үед . мөнх орших учир говиос ирж байгаа цөлжилтийн нүүдлийг зогсоох ногоон байгууламжаа ямар ч хамаагүй үнэ цэнээр авч үлдэх ёстой. Манай орны эдийн засаг нэмэгдэж байгаа тул цаашид байгаль орчноо : сүйтгэн таван килограмм алт ухах хэрэггүй болж байгаа юм. Иймд энэ хууль хэрэгжих бүрэн боломжтой.
-Монгол Улсын засаглал, түүний ил тод байдлын тухай ярилцъя. Сүүлийн үед аймгуудын Засаг дарга нартай холбоотой ашиг сонирхлын зөрчил гарч байна. Тэд улсын тендерийг буруу дүгнэж, хувьдаа ашигласан болон зарсан гэх зэргээр асуудал хөндөгдөж байна. Та УИХ-ын Ёс зүйн хорооны дарга. Энэ талаарх таны үзэл бодлыг сонирхоё?
-Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо бол төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг авч хэлэлцдэг. УИХ-ын гишүүний хувьд орон нутгийн удирдах ёс болон аймгуудын Засаг дарга нарын асуудлын тухайд өөрийн гэсэн байр суурьтай байна. Өнөөгийн нийгэмд ашиг сонирхлын зөрчил болон ил тод байдлын талаар ярихаас өөр аргагүй байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндөхөөс хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай ярих хэрэгтэй болж байгаа юм. Олигархи гэдэг нь төрийн өндөр албан тушаалтан хувьдаа компани пүүсгүй мөртлөө баяжсаныг хэлж байгаа юм. Энэ байдлыг аймгуудын Засаг дарга нараас харж болно. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн олигархийн хэмжээнд хүрээд байна. Тэдний ихэнх нь тендерийн асуудалтай холбогдсон байсан. Энэ нь тендерийн хууль ямар байгаа талаар далдуур өгүүлж байгаа юм.
-Тендерийнхуульүйлчлэхгүй байгаа газар ёс зүйн зарчим үйлчлэх ёстой. Ингэхгүй болохоор танай хороо яах ёстой юм. Дараагийн алхам нь юу вэ?
-Энэ бол тодорхой. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийнхөө орлогоор олсон гэдгээ нотлох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хэрвээ тендерийн асуудалд холбогдож байгаа бол хуулийн байгууллага шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой өргөдөл гомдол ч ирдэг байсан.
-Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийг та ч бас дэмжиж байсан. Энэ хуулийн дагуу саяын хэлснээр орлогоороо өндөр харш аваад амьдарч байгаагаа тайлбарлаж чадахгүй бол авлига гэж үзнэ гэж заасан. Энэ хууль буцаж үйлчлэх үү?
-Өмнө хойно гэсэн асуудал байхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т шалгаж байх ёстой. УИХ-ын гишүүдийнхийг ёс зүйн дэд хороо хянаж байх ёстой.
-Хянаж, шалгагдаж байгаа юу?
-Ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын нэг хувь нь Ёс зүйн дэд хороонд, нөгөө нь АТГ-т хадгалагдаж байгаа. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмэнд хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн эсэхээ өөрөө хариуцна гээд тодорхой заасан байдаг. Одоогоор хөрөнгө орлогоо дарсан,нуун далдалсан тохиолдол гараагүй байна. Манай хороонд өргөдөл гомдол ирсэн тохиодолд би тухайн гишүүнээс тайлбар аваад АТГ-т шалгуулах болно.
-Монголын үйлдвэрчнийэвлэлийнхолбоонышаардлагаар Засгийн газарзарим ажилтнуудын цалинг нэмсэн. Энэ нь тухайлбалсувилагч, асрагч, замынцагдаа зэрэг зарим хүмүүсийнангиллын түвшинг нэмэхшигболсон?
-Төрийн үйлчилгээний албаны ажилтнуудын цалинг түлхүү нэмэх ёстой. Хэдийгээр цалин нэмэх нь зөв ч ухаалгаар нэмэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар сонгуулийн өмнөх улс төрийн намын пиар болж байна. Дэлхийн бусад орон цалингаа нэмэхийн өмнө зар сурталчилгаа хийдэггүй юм. Тэд үе шаттайгаар чимээгүйхэн нэмдэг. Харин зарлаж нэмэхэд тэр нь буцаж ард иргэдийн халаасанд хүнд цохилт болж байдаг.
-Та манай хамгийн залуу гишүүдийн нэг үү?
-Таван залуу гишүүний нэг.
-Монголын хүн амын 75 хувийг 35-аас доошхи насны залуучууд эзэлж байна. Тэд улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд аль нэг улс төрийн намд элсэх хандлага өндөр байна. Тэрхүү залуучуудад хандаж юу хэлэх вэ?
-Манай нийгэмд нэг буруу хандлага байна. Тэр нь төрд гарахаар олигархи болдог гэсэн ойлголт юм. Олигархи гэдэг нь төрд ажиллаад баяжсан хүнийг ' хэлдэг. Залуучуудын дунд төрийн албанд орохоор баяждаг гэдэг ойлголт байгаа юм. Гэхдээ энэ ойлголт нийт залуучуудын цөөхөн хувьд байгаа юм.
-Хэрвээ таны ярьсан шиг субъект нь байгаа бол ойлголт байгаа гэсэн үг?
-Энэ ярьж байгаа зүйл бол бодитой. Энэ тухайд нэг л зүйлийг хэлье. Хүн амьдралаа өөрийнхөө гараар бүтээж, амжилтад хүрдэг. Иймд өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо шантралгүй хүрэх ёстой. Хүн намтраа өөрийнхөө хүсэл эрмэлзэл, зоригоор бүтээдэг. Энэ бол манай АН-ын гол байр суурь юм. Тэр бол хувийн өмч. Хувийн өмч нь ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нэг гол зэвсэг юм. Бидний гол зорилт бол нийгмийн дундаж давхаргыг бүтээх. Тэрхүү нийгмийн дундаж давхаргыг бүтээх хүмүүс бол залуучууд юм.
-Танд УИХ-ын гишүүн байх ямар сайхан юм бэ гэж бодсон өдөр бий юу?
-Монгол Улсаараа бахархах үе байсан. Гадны төлөөлөгчидтэй уулзах үед тэдний Монголын түүхийг хүндэтгэж байгааг хараад УИХ-ын гишүүн болсноороо бахархаж байсан. Бас хэцүү байх үеийг ч туулж байсан.
-УИХ-ын гишүүн байхад хамгийн хэцүү ямар өдөр байв?
-Иргэд хөдөлмөрчидтэйгөө уулзаж байхад хэцүү зүйл тохиолддог. Чингэлтэй дүүрэг маань Нийслэлийн хамгийн том дүүрэг. Энэ дүүрэгт амьдралын бүхий л асуудал байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирээд амьдрах газаргүй хүмүүс энд тэнд гэрт амьдарч байна. Ийм хүмүүстэй уулзаж байхад хүнд байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүний хувьд тусалж дэмжээд явдаг.