
Р.Эрдэнэбүрэн: Улаанбаатар хотыг 14 хот болгож хуваах хуулийн хэрэгжилтийг 1 жилээр хойшлууллаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбоглох сайд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "20 минут"-ын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 14 хот болгож хуваах хуулийн хэрэгжилтийг 1 жилээр хойшлуулахаар болсон тухай мэдээллээ.
Тэрбээр, Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх 7 хоногийн 3 дахь өдрийн засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, их хуралд өргөн барих чиглэл өглөө. Нэгдүгээрт, Төлөвлөлтөө маш сайн хийх шаардлагатай гэж үзсэн. Олон жил яригдсан хот төлөвлөлтийн асуудлыг УИХ-д өргөн барьсан. Одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа.
2040, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хамтад нь уялдаатай хэлэлцүүлэх үүднээс 6-р сарын 1-ны өдрөөс эхэлж хэрэгжиж эхлэх гэж байсан Хот тосгоны эрх зүйн байдлын үйлчлэлийн хуулийн үйлчлэх хугацааг 1 жилээр хойшлуулсан. Тиймээс төлөвлөлтүүдээ маш сайн хийж, хууль журамтай нь уялдуулж хийвэл дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудал, зураг төслийн асуудлууд хийгдэж боломжтой болох юм.
Туулын хурдны замын тендерийг ирэх сарын 19-нд нээж байгаа. Янз бүрийн гацаа, саад гарахгүй бол 22 сарын хугацаанд хийгдэнэ. Түгжрэл бууруулах асуудал 1 зуны дотор хийгдэх асуудал биш гэдгийг бүгд ойлгож байгаа байх. Туулын хурдны зам, тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хүртэлх хувиар буурах тооцоолол гарсан.
Тийм учраас энэ 2 төслийг хэрхэн хурдан хугацаанд хийх үү гэдэгт Засгийн газар байнга анхаарч ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Сэтгүүлч