2025.05.16

О.Саранчулуун: Шинэ хоттой, шинээр зах зээлтэй болсноороо саадгүй орчин хэдэн хувь нэмэгдэх вэ?

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

Шинээр 10 хоттой болно уу, 20 хоттой болно уу хамаагүй одоогийн хотод амьдарч байгаа хэдэн хүмүүсийнхээ өмнөөс дараах 6 асуултыг асууж тодруулмаар байгаа юм.

  • Шинэ хоттой, шинээр зах зээлтэй болсноороо саадгүй орчин хэдэн хувь нэмэгдэх вэ?
  • Эрүүл мэндийн хүртээмж барилга саадгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүст үзүүлэх үйлчилгээ хэр нэмэгдэх вэ?
  • Тусгай хэрэгцээт боловсрол орчин хэдэн хувь нэмэгдэх вэ? Мэдээлэл харилцаа холбоо нь хэр хурдан болох вэ?
  • Нийгмийн оролцоо соёл амралтын хувьд ялангуяа номын сан, театр, соёлын төв гэх мэт олон нийтийн газарт зорчих, саадгүй байдал хэдэн хувиар нэмэгдэж,дээшлэх вэ?
  • Хууль эрх зүйн хувьд олон хоттой болсноор хүмүүс олон газар гомдлоо өгдөг, ийм хүртээмжтэй болох уу? Үүнийг хэрхэн сайжруулах юм?
  • Иргэний оролцоогоо сайжруулах тал дээр шинэ хуулиар ямар ахицыг авчрах вэ?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа