2025.05.16

П.Сайнзориг: Суурин газар амьдралын чанар улам дордож, Улаанбаатарын алдааг бусад аймаг, сум давтах гээд байна

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Суурин газруудаа нэршлээс нь эхлээд, түүнийг удирдаж байгаа хүмүүс ямар чиг үүрэгтэй, үүнийгээ дагасан төсөв санхүүгийн хуваарилалтаас эхлээд ойлгомжгүй явж ирсэн. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орох орсон байгаа. Энэ өөрчлөлтийн асуудлаар буюу Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дээр хотод Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэдэг заалт орсон. Энэ нь ямар агуулгатай заалт байна вэ гэхээр, засаг захиргаа нэгжийг татан буулгаж байгаад хот байгуулах гэдэг юм уу давхцалгүйгээр ярьдаг байсан бол засаг захиргааны нэгж дээр нэгжүүдийг дамнуулан, хот байгуулах эрх зүйн үндсийг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дээр өгсөн.

Энэ ч гэсэн Монгол Улсад цаашдаа Засаг захиргааны 330 сумуудыг хооронд нь нэгтгэх, уур амьсгалыг бүрдүүлэх хандлагын өөрчлөлтийг авчрах байсан. Улаанбаатар хот ганцхан нийслэл хотын статустай, бусад нь бүгд сумын статустай, хилийн боомтуудын суурин газрууд нь бүгд ойлгомжгүй. Гэтэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотшүү дээ. Өнөөдөр Замынүүдтэй харилцъя гэхээр ямар ч статус нь ойлгомжгүй байгаа учраас хамтын ажиллагаа өрнүүлж болдоггүй ийм л зүйлүүд байгаа юм. Суурин газар амьдралын чанар улам дордсоор л байна. Улаанбаатарын алдааг бусад аймгийн төвүүдийн сумууд давтах гээд байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа