Нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулахад хамтран ажиллах санал солилцлоо
2025.03.18

Нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулахад хамтран ажиллах санал солилцлоо

3 дугаар сарын 18-ны өдөр нь "Дэлхийн нийгмийн ажлын өдөр" билээ. 
УИХ-ын гишүүн О.Саранчулуун МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, Нийгмийн ажлын багш сурагчдын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриатай “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү үйл ажиллагаанд нийгмийн ажлын бүхий л талбарт ажиллаж байгаа ажилтнууд, их, дээд сургуулийн багш нар, оюутан суралцагчид, бодлогын түвшний ажилтнууд тогтвортой үргэлжлэх сайн сайхан байдлыг бий болгоход үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор санал солилцож байна.

Тус өдрийг Монгол Улс 1997 оноос буюу 28 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ үеэс эхлэн Монголд нийгмийн ажилтныг тусгайлан бэлтгэж байгаа бөгөөд 5000 гаруй мэргэжилтэн бэлтгэгдэж нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, боловсрол, хүний эрх, эрүүл мэнд, хорихын нийгмийн ажлын чиглэлээр төрийн ба төрийн бус, олон улсын байгууллагад ажилладаг.