2025.06.26

А.Баяр: Бид хүүхдүүдээ хүмүүжилтэй, хүнлэг энэрэнгүй, эх оронч, зөв хүн болгож төлөвшүүлж чадвал жинхэнэ утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна!

Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

"Эх оронч сурагч" хөтөлбөр Хөдөлмөр зусланд амжилттай хэрэгжиж байна

ЭХ ОРОНЧ СУРАГЧ хөтөлбөрт ерөнхий боловсролын 7 дүүргийн 46 сурагч хамрагдаж байна

Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна. Сурагчид 7 хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж байгаа бөгөөд олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна. Хөтөлбөрийн 3 дахь өдөр НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр албаны хүмүүсийн хамтаар сургалт хөтөлбөртэй танилцаж, нэг өдрийг сурагчидтай хамт өнгөрүүлэв.

НИТХ-ын дарга А.Баяр сурагчдад эх орон, эх оронч сэтгэл, зөв хүн, ном уншихын давуу талын талаар илтгэл тавьж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулав. Тус өдөр эргэлт хүлээн авах хуваарь таарсан бөгөөд сурагчдын ар гэрийнхэн ирсэн байв. Сурагчид зусланд амрах хугацаандаа Монгол Улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа өглөө бүр дуулах, жагсаалын бэлтгэл хийх, багаараа олон сонирхолтой сургалтад хамрагдаж байгаагаа гэрийнхэндээ ярьж байв.

Харин эргэлтээр ирсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд эрүүл хооллож, утас, зурагт үзэхгүй, өглөө бүр эмх цэгц, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварт суралцаж байгаад нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд богинохон хугацаанд ч гэсэн илүү бие даасан болно гэдэгт итгэлтэй байгаа талаар эцэг, эхчүүд ярьж байлаа.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг ахалж яваа хүний хувьд өсвөр нас, залуус руу чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагын нэг нь ЭХ ОРОНЧ СУРАГЧ хөтөлбөр юм.

НИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ, Хүүхдүүд оролцсон гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж, залуу үе ямар зэрлэг хэрцгий болж байгааг харуулсан сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарсан. Ганцхан жишээ л гэхэд Зуны зугаа шоу тоглолтын үеэр гарсан хэрэг явдал.... Бид хүүхдүүдээ хүмүүжилтэй, хүнлэг энэрэнгүй, эх оронч, зөв хүн болгож төлөвшүүлж чадвал жинхэнэ утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Тийм ч учраас Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг ахалж яваа хүний хувьд өсвөр нас, залуус руу чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагын нэг нь ЭХ ОРОНЧ СУРАГЧ хөтөлбөр юм.

Сурагчид эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна

Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна. Сурагчид 7 хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж, олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна. Мөн Монгол Улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа өглөө бүр дуулах, жагсаалын бэлтгэл хийх, багаар ажиллаж, бие даах ухаанд суралцсаар... Эргэлтээр ирсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд эрүүл хооллож, утас, зурагт үзэхгүй, эмх цэгц, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварт суралцаж байгаад нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Бид хүүхдүүдээ хүмүүжилтэй, хүнлэг энэрэнгүй, эх оронч, зөв хүн болгож төлөвшүүлж чадвал жинхэнэ утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан