
“ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” ОНӨТҮГ-ЫГ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулсны дагуу өнөөдрийн хуралдаанаар дараах 20 гаруй асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Харин зарим асуудлыг төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хойшлуулав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн зүгээс байршил өөрчлөх санал гаргасан тул хойшлууллаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээний талаарх танилцуулга
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төслийг хэрэгжүүлэх тухай
“Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
“Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨТҮГ-ын зохион байгуулалтыг ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай
Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай (Нийслэлийн соёлын төв өргөө А,В,Г корпусын барилга байгууламж)
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай
“Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Тэргүүлэгчдийн 2014 оны 131)
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” -ыг шинэчлэн батлах тухай
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багахангай дүүрэгт 104.2 га газар)
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай (Багануур дүүрэгт 636 га газар)
Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай (Хан-Уул дүүрэг, Морингийн даваа 142 га газар)
Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийн газрыг шилжүүлэх)
Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эзэмшлийн газраас хэсэгчлэн шилжүүлэх)
Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай (Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”)
Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай (Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга)
Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай (“НОСК” ХК-ийн өмчлөлийн барилгын талаар)
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулж, дүрмийг батлах тухай
Удирдах зөвлөл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
Иргэний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай
Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай
Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай