Б.Найдалаа: Цагдаа даргад биш хуулинд л захирагддаг болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Найдалаа Ноорог.мн сайтын асуудалтай холбогдуулан цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Тэрбээр "Нөгөө л хүссэнээ дэлбэлдэг, хүсээгүйгээ орхидог акц арга л бололтой. Ийм байж болохгүй ээ... өөрчлөх ёстой.
Асуудал нь хэвлэл, үг хэлэх эрх чөлөөндөө ч биш, ер нь л бүх асуудалд цагдаа, хуулийн байгууллага даргын тушаалаар хөдөлдөг хуучирсан цагдах-баривчлах-буудах гэдэг "ногоон малгайтан" арга барилд байгаа юм. Ямар нэг хууль бус зүйлийн сэжүүр байгаа л биз, гэхдээ онцлон ингэж сүржигнэж дарамтлалгүй шалгах, хэрэг үүсгэх боломжтой, бусад түмэн хэрэг ингээд л явж байгаа, зарим нь нотолгоотой байхад л шалгаагүй байж л байгаа. Цагдаа даргад биш хуулинд л захирагддаг болгох хэрэгтэй байна даа. Өнөөдрийн цагдаа, хүчний байгууллагын "үнэ цэнэ" нь даргад үйлчилдэг, хүсвэл ийм акц хийж чаддаг "бяр тэнхээндээ" л болчихоод байгаа юм..." гэжээ
Холбоотой мэдээ
2025.03.19
2025.03.19
2025.03.18