http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Ганбаатар: Монгол улс Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын луйврын гэрээг өөрчилж, шударгаар хамтарч бизнес хийх ёстой
2021.10.28
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Монгол улс Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын луйврын гэрээг өөрчилж, шударгаар хамтарч бизнес хийх ёстой

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Ойрын үед Оюу толгойн талаар нэлээд шуугиж байна. Засгийн газрын хэлэлцээрийн ажлын хэсэгт байгаа хүний хувьд шинэ мэдээлэл өгөхгүй юү?

-Оюу толгойн хэлэлцээр үргэлжилж байна. 400 тэрбум ам.долларын баялагтай энэ орд Монголын ард түмнийг ажилтай, орлоготой болгоод зогсохгүй ядуурлаас гаргана. Монголын ирээдүй үүнээс шалтгаална гэдэгт ард түмэн итгэдэг.

Оюу толгой зөв замд орсноор үүнээс том бүтээн байгуулалтууд ар араасаа шударгаар явах уу, луйвраар явах уу гэдгээ хүлээгээд байж байна. Шинэ Жинстийн алтны орд байна. Бас Дорнод дахь том бүтээн байгуулалт байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын төслийг Монголд ашигтай болгоно гэдэг бол өнөөдрийн УИХ-ын нэг номерын барьж авах ёстой чухал асуудал. Энэ бол үе үеийн Засгийн газрын 30 жилийн түүхийн бүтээн байгуулалт. Даанч энд луйвар байгаа.

-Рио Тинтогоос Монголын Засгийн газарт дөрвөн зүйл заалттай захидал ирсэн шүү дээ. 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэх саналыг манай талд тавьсан байх аа. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-Удаа дараа захидал ирж, илч төлөөлөгч ирж, хэлэлцээрт суух гэж оролдож байна. Энэ бол сайны тэмдэг. Биднийг гөлөг ч гэж тоодоггүй байсан шүү дээ. Тэд Монголын ард түмнээс айхгүй, Засгийн газрыг төлөөлж байгаа Уул уурхайн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамыг халаасалчихсан гэж боддог байсан. Тэдний төлөөний агентууд энэ дөрвөн яамд үеийн үед шигдэж, ажилладаг байсан. Би баримттай ярина. Тэгэхээр Монголын улстөрчид анх удаа нэгдэж, Оюу толгой дээр Монголын эрх ашгийн төлөө байж чадсан.

Миний бие энэ асуудлыг 17 жил ярьж байгаа. Олон иргэний хөдөлгөөнүүд нэгдэж байсан. Тамга барьсан төр Монголынхоо ард түмний талд байна гэдэг ямар том давуу талтайг асан Х.Баттулга харуулсан.

Түүнээс гад на тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар байснаар АТГ, шүүх, прокурор, төрийн өмчийн газрууд нийлж, нэгдсэн зохион байгуулалтад орж хоёр жил хөөцөлдлөө. Үүний үр дүнд таван улсын шүүх дээр хөрөнгө оруулалтын гэрээг луйвар хийсэн байна, өөрчлөх ёстой гэж Монголын Засгийн газраас сөрөг нэхэмжлэл явуулсан нь хамгийн чухал. Үүнтэй холбогдуулаад Рио Тинто ялагдах магадлал ихтэй байгаа учраас таван улсын шүүх дээрх нэхэмжлэлээ татаач ээ, та бүхэнд бид дөрвөн янзаар тал засъя гэсэн агуулгатай захидал ирсэн байна гэж би ойлгож байна.

Нэгдүгээрт, 34 хувийг монголчууд худалдаж авснаас болж үүссэн өр буюу 2.3 тэрбум ам.долларын өр бий болчихсон. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэдэг найрсаг санал орж ирлээ. Монголоор орчуулах юм бол “Би чамаас 34 хувийг чинь үнэгүй аваагүй. Бүр дамлаж зарж, хүүтэй авсан луйвраас ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.доллар болох өрнөөс харж үзэж, 1.6 тэрбумыг нь хасъя. Чамаас би луйвардаж, 2.3 тэрбум ам.доллар авах ёстой байсан боловч 700 сая ам.долларыг харж үзэж авъя” гэж байгаатай агаар нэг. Үүний эсрэг шийдвэртэйгээр үгүй гэж хэлэх ёстой. Цаашид Монголын ард түмнийг энэ 34 хувиараа жилийн арав орчим хувиар хүүлнэ гэсэн үг.

-Та бүхэн ямар саналтай байгаа вэ?

- Энэ 34 хувийг бид баялгаараа дүйцүүлж авах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 50 хувийг монголчууд авахдаа нэг ширхэг ч төгрөг төлж байгаагүй шүү дээ. Бид ийм олон сая тн баялгаа өгч байна. Бий болсон ашгийн 50 хувийн ашгийг авна шүү гэдгийг оросуудтай социализмын үед тохирч чадсан. Тэгвэл өнөөдөр бид ийм их 400 тэрбум ам.долларын алт, зэсээ өгөөд 34 хувьтай тэнцэх хэмжээний ашгийг хүүтэйгээр худалдаж авах болчихоод байгаа. Энэ бол байж болохгүй зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээгээр бид 34 хувиа баялагтайгаа дүйцүүлж авна.

Нарийн яривал 2007 онд талбай дээр миний бие өлсгөлөн зарлаж байхдаа тухайн үеийн Засгийн газартай ярьж, 34 хувийг монголчууд баялгаараа дүйцүүлж авна гэж Айвенхоу Майнз гэрээнд гарын үсэг зурчихсан байсан шүү. Гэтэл тэрийг улстөрч луйварчид зогсоогоод 34 хувийг үнэтэй авъя гэсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгой гэдэг саалийн үнээнээс 100 литр сүү гарлаа гэхэд “Миний үнээ учраас 34 хувийг нь манайх авна” гээд тохирчихсон байсныг цуцалчихсан. “Миний үнээг Рио Тинто чи саагаад 100 литр сүүнээс 34 литрийг нь хүүтэйгээр худалдаж авъя” гэж байгаа юм. Гэтэл энэ 34 литр сүүний хүү нь 23 литр болчисон. Үүний 70 хувийг хөнгөлье гэсэн хайр зарласан захидал ирүүлж байх юм. Дэмий юм ярь гэж хариулъя даа.

-Энэ 34 хувийг роялти болгож хувиргах ёстой гэж та хэлдэг. Үүнийг ажлын хэсэг дэмжиж байгаа юу?

-Роялти хувиргаж болно. 10-15 хувийн роялти гэсэн үг. Өнөөдрийн тавтай нийлээд 15-20 хувийн роялти авъя гэдэг байр суурийг тооцоо судалгаатай хэлж байсан. Энэ бол миний байр суурь. Үүнийг хэлэлцээрийн ширээнд ярих бүрэн боломжтой.

-Айлын тал далд уурхайн б ү т э э н б а й г у у л а л т т а й холбогдуулан нэг их наяд төгрөгийг бенефит төсөвт оруулъя гээд байгаа шүү дээ?

- Бенефит гэдэг нь гуйлгачин хүнд хоол өгч байгаа аятай харж үзсэн санаагаа хэлж байна л даа. Энэ ашиг биш, татвар биш. Тэгвэл Рио Тинтогоос Монголын а р д т ү м э н г у й л г а г у й х гээгүй. Шударгаар хамтарч бизнес хийе, биднийг битгий луйвардаач ээ гэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын луйврын гэрээг өөрчлөөч ээ гэж хүсч байна.

-Захидалд далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Гэтэл энэ нь өсчихсөн. Үүн дээр цаг хугацаа хойшилж, зардал хэтэрсэн учраас менежмэнтийн төлбөр авахгүй байх тухай дурдсан байсан?

-Мөн зардал хэтрэлттэй холбоотойгоор 1.9 хувийн шимтгэлийг зогсоох тухай эд нар саналаа ярьж байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Зах дээрх буузны наймаачид биш дээ. Хүн авахгүй байна, хугацаа хэтэрлээ, буузаа зарах гэсэн чинь банкны хүүндээ дарагдаад байна гэсэн яриа шиг зүйл биш шүү дээ. ТЭЗҮ- тэй, тооцоотой ажил. Зардлын хэтрэлт гэдгээ “Таксинд явж байхад хүн суухгүй байна” гэдэгтэй адил зүйл яриад байх юм. Зардал хэтэрсэн тохиолдолд заавал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Дураараа өөрсдөө мөнгө нэмчихээд дараа нь тэр зардлыг Монголын ард түмэн л үүрнэ. Нэмсэн зардлаа биднээс хүүлж байна.

Менежмэнтийг хариуцаж байгаа Рио Тинто зардлын хэтрэлтийг хар толгойгоороо 100 хувь хариуцна гэдгээ хөрөнгө оруулалтын гэрээндээ тусга. Оюу толгойн гэрээ анх 1.7 тэрбум ам.доллараар бүтээн байгуулалт босно гэж байсан. Дараа нь 2.7 болоод дахиад дөрвөн тэрбум ам.доллар болж өссөн. Дараа нь 5.1 тэрбум ам.доллар дээр тогтсон. Одоо 17 тэрбум ам.доллар болчихсон.

-Европын худалдааны танхим гэдэг байгууллагаас мэдэгдэл гаргасан байна лээ. “Хөрөнгө оруулалтын шинжээчид Монгол Улс энэ янзаараа маргаантай байвал ашиг хүртэхгүй” гэсэн агуулгатай. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

- Энэ бол хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг нь хангаач гэсэн шахалт үзүүлж байгаа явдал гэж харагдахаар байгаа юм. Монголоор орчуулбал, Европын худалдааны танхим гэж гоё нэрийг ашиглаж байгаа луйварчид буюу Рио Тинтогийн пиарчид. Монголын ард түмний өмнөөс энэ байгууллага юу ч билээ дээ. Олон улсын шинжээчийн дүгнэлт гэж ямар хүмүүсийг яриад байгаа юм бэ. Харин өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон улсын шинжээчдийг хөлслөөд, дүгнэлт гаргаад Рио Тинто Монголыг хуурч, худлаа ярьж, зардлын хэтрэлт нэрийдлээр луйвар хийж байсан гэж найман шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ бол Канад, Америк, Австралийн шинжээчдийн дүгнэлт. Дээр нь нэмээд хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ байгуулаач ээ гэж айлын тал шахаж байна. Өнөөдрийн Монголын ард түмнийг цөм луйвардсан хөрөнгө оруулалтын гэрээг тогтвортойгоор луйвраа үргэлжлүүлээч ээ гэж шаардаж байна. “Оюу толгой төслийн одоогийн яриа хэлэлцээ дууссаны дараа гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа стратегийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ өөрчлөхгүй дахин хэлэлцэхгүй байх хэрэгтэйг онцлон анхааруулсан байна” гэжээ. Монгол Улс маань Европын холбоо гэдэг байгууллагын охин комдани уу. Анх Оюу толгойн гэрээг байгуулах гэж байхад гадаадын таван ЭСЯ-даас дарамт үзүүлдэг байсан. Өнөөдөр тэдгээр яамдын нэрийг дурдаад яахав. Том каптилист эдийн засагтай орнуудын ЭСЯ-дууд ийм луйвар болчихлоо гэхэд яагаад чимээгүй суугаад байна вэ.

-Таван улсын шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ. Оюу толгойд гадаадын өөр хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлж байгаа юу?

-Монголын Засгийн газрын холбогдох хүмүүс авлига авах журмаар хөрөнгө оруулагчдаа хэт давуу байдал бий болгосон байна гэдэг баримт материал байгаа учраас таван улсын шүүх дээр асуудал явж байгаа. Авлига авч байгуулагдсан гэрээ байна гэж тэдгээр улсуудын шүүх үзэх юм бол цуцална. Гадаадын хөрөнгө оруулагчийг хайхаас илүү Рио Тинтотой цоо шинэ нөхцөл байдлаар хэлэлцээрийн ширээнд суугаач ээ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Рио Тинтог хөөж гаргаад өөр улсын хөрөнгө оруулагч оруулж ирэх байр суурь үнэндээ алга. Харин цоо шинэ нөхцөлтэйгөөр Рио Тинтотой хэлэлцээрийн ширээнд суух алтан боломж гэж харж байна. Тэр хэлэлцээрийн ширээнд суугаад ойлголцохгүй бол Монголын тал хэнтэйгээ яаж ярих нь Засгийн газрын асуудал. Миний бие үүнд оролцох ч эрх байхгүй.

-Таныг УИХ дахь АН-ын бүлгээс хаслаа гэж Д.Ганбат гишүүн зарласан нь саяхан. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нартай нийлээд тусдаа нам байгуулахаар АН-ыг бужигнуулж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Би үргэлж сөрөг хүчин байсан. Өнөөдөр Эрдэнэтийн ард түмэн намайг "Эрх баригч нарт сайн хяналт тавиарай” гэж сөрөг хүчин болгож сонгосон. Гэтэл миний байсан нам намайг худалдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд эрх баригч намтай нийлээд явсан. Малыг бэлчээрээр нь зарна гэдэг шиг болсон. Сонин дээр бичиж байснаар тооцох юм бол би Шадар сайд болчихсон, хувийнхаа амьдралын хувьд их л сайхан болчихсон байх байсан байна даа. Олон ул стөрчд ийн н үд э э ухаж өгөхөөс буцахгүй асуудал шүү дээ, энэ чинь. Би тэнд надтай хэн, хэн юу ярьсан тухай юу ч ярихгүй. Миний онцлог бол би итгэлтэй, гэхдээ шийдвэрээ гаргана. Би эрх баригчдад очиж, Эрдэнэтийн ард түмний сайхан сэтгэлийг худалдах хэмжээний хүн биш. Би сүнсээ худалдахгүй. Ингээд гудамжинд гарчихсан, намыг нь хоёр тамгатай болгоод хуваачихсан ардчиллын төлөө явж байгаа энэ улсуудад нэмэр тус болъё гэж орж ирсэн. АН-ын гишүүнчлэл маань хэвээрээ байгаа. Тиймээс өөрийгөө бүлэгтээ байгаа л гэж бодож яваа.

ШИНЭ МЭДЭЭ