МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Ганбаатар: Салбар, салбар дундын хэдэн хэлэлцээр хийсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдааны үдээш хойших хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл сонслоо.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Гэрээгээр, цагаачлалаар хэдэн хүн байгаа вэ? Тоо баримт байгаа юу? Цар тахлын үед хэдэн хүн Монголдоо эргэж ирсэн бэ, тэдний эзэмшсэн мэргэжил, туршлага, мэдлэгийн талаар судалгаа байна уу? Энэ хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд ороход тусалсан уу? Монголчуудад дэлхийн зах зээлд ямар хөдөлмөрийн хуваарьт орох боломж байна уу? Бид ажлын байраа булаалгаад байна.

Манай улсад программ хангамж, дижиталл технологийн талаар их ярьж байна. Энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлдэг мэргэжилтэн хэр их байна вэ? Хөдөлмөрийн шинэ хууль мөрдөгдөж эхлэхтэй холбоотой. салбар, салбар дундын хэдэн хэлэлцээр хийсэн бэ, бүртгэгдсэн нь хэд байна вэ? хамтын хэлэлцээргүй байгууллагын нэрсийг хэлээч.

Хөдөлмөрийн тухай хуулийн 34.1.2-т Салбарын хэлэлцээрийн зохицуулах цалин хөлсний бэлтгэл ажил ямар байгаа вэ? Ижил хөдөлмөрт, ижил хөлс авна гэж энэ хуульд анх удаа заасан. Жишээ нь улсын эмнэлэг, хувийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч адилхан цалин авна гэсэн үг.

Түүний асуултад ХНХ-ийн сайд А.Ариунзаяа болон бусад албаны хүмүүс хариуллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тодруулга асуулаа.

  

ШИНЭ МЭДЭЭ