http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Хууль, эрх зүй

С.Ганбаатар: Иргэдэд үйлчлэх, шударга ёс тогтоох тал дээр сайн ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Өмнө нь сонгон шалгаруулалт дээр итгэдэггүй байсан. харин одоогийн үйл явцаас итгэл төрж байна, сайжирч байна. Та бүхнийг 76 гишүүн бус Монголын ард түмэн та нарыг сонгосон. Та бүхэнд итгэж байна. Явцыг сайн ажигласан, итгэхийг хүсэж байна. Шүүх эрх мэдлийг өндөрт өргөөрэй. Иргэдэд үйлчлэх, Шударга ёс тогтоох тал дээр сайн ажиллаарай. Малчдын төлөө тэмцээд явж байхад тогтолцоог хараад гутарч байсан. Шүүгч нарыг хараат бусаар сонгоход анхаараарай. Болохгүй хүнд хариуцлага тооцдог тогтолцоо мөрөөдөл байгаа, биелүүлээрэй. Шийдвэр гаргаж байгаа зарим хүмүүс хууль зөрчдөг, иргэдээс энэ талаар гомдол гаргах боломжийг олгоорой.

ШИНЭ МЭДЭЭ