http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.12
Улстөр

С.Ганбаатар: Дүрэм журмаа сайжруулна гэдэг нь төрийн нэр хүндийг өндөрт өргөх нэг боломж юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.12\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Ёс зүйн дүрэм журмаа ярих хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр хүчтэй яриулж байгаа ёс зүйгүй ганц, хоёр гишүүд бусад гишүүдээ бүгдийн нь харлуулж байж амьд гардаг. Ялангуяа уул уурхай, том төсөл хөтөлбөрийн тухай ёс зүйтэй ярьсаны төлөө асар их доромжлол,ёс зүйгүй мэтээр дуудуулдаг олон гишүүдийн ёс зүйн асуудлаар өөрсдийгөө хамгаалах том боломж гэж харж байна. Гишүүд өөрсдөөсөө эхэлж байгаа нь сайн. Дүрэм журмаа сайжруулна гэдэг нь төрийн нэр хүндийг өндөрт өргөх нэг болж, тийм учраас хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Гишүүд дэмжинэ гэдэгт итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ