2021.07.06
Орон нутгийн хөгжил
С.Ганбаатар: Нийслэлийн гурван талт хэлэлцээр буюу эрх мэдлийг нь ахиухан өгч хариуцлагыг нь үүрүүлэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Нийслэлийн стандарт, дэг журмыг сахиулахад маш хүнд байдаг. Явган хүний зам байхгүй, хүчирхийллийн хот болсон. Зам, боржур,ногоон байгууламж, явган хүний зам,ногоон байгууламж тэгээд барилга байх ёстой. Одоо шууд боржур тулгаад барилга боссон. Үе үеийн эрх мэдэлтнүүд нийслэлд нөлөөлж стандартгүй хот болгосон. Нийслэлийн гурван талт хэлэлцээр буюу эрх мэдлийн ахиухан өгч хариуцлагын үүрүүлэх ёстой. Сөүл, Сингапурт нийслэлийн хариуцсан сайд нар байдаг, энэ талаар тусгасан уу? Нийслэлд бизнес эрхэлж байгаа болон жирийн хүмүүсийг ямар эрх мэдэлтэй, шийдвэрт оролцдог болгох вэ? Нийслэлийн Засаг дарга болон бусад албан тушаалтны эрх мэдлийн талаар тодорхой тусгах. Нийслэл дагуул хотуудыг сайн тайлбарлаж өгнө үү?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.мөнхбат хариуллаа.