http 128
"УИХ-ын залуу гишүүд бизнес эрхлэгчдээ дэмжих тогтоолын төсөл санаачиллаа"
2020.12.31
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

"УИХ-ын залуу гишүүд бизнес эрхлэгчдээ дэмжих тогтоолын төсөл санаачиллаа"

УИХ-ын гишүүн Г. Дамдинням, Х. Ганхуяг, Г. Амартүвшин нар "КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Г. Дамдиннямаас тодруулахад "ЖДҮ бизнес эрхлэгчидтэй уулзахад гол хүсэлт нь бизнесийн зээл, хүүгийн дарамтын асуудал байсан.

Хэдийгээр хэрэглээний зээлийн хугацааг сунгаж, үндсэн зээлийг төлөх хугацааг хойшлуулж байгаа ч иргэд, ААН-ээс зээлийн хүүг төлөхийг шаардаж байгаа нь хөл хорионы нөхцөлд ямар ч үйл ажиллагаа байхгүй, орлогогүй болсон бизнес эрхлэгчдийг маш хүнд дарамтад оруулж байна.

Ажлын байрыг бий болгож, татвар төлж, амьдралаа өөрөөрөө авч явдаг баялаг бүтээгчдээ энэ хүнд үед төр анхаарах цаг болсон. Тогтоолын төсөл батлагдсанаар 60 мянга орчим бизнес эрхлэгчдийн зээл, хүүгийн төлөлтийг хөнгөлөх, хойшлуулах боломж бүрдэж, жижиг, дунд бизнес тогтворжиж, ажлын байраа хадгалах боломж нээгдэнэ.

Төрөөс иргэддээ чиглэсэн халамжийн бодлогыг хангалттай хэрэгжүүлж буй. Одоо бид баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байрыг аль болох хадгалж үлдэх, хөдөлмөр бүтээмжийг чухалчлах ёстой. Ингэж байж улсын хөгжил урагшилна" гэлээ.

Тогтоолын төслийг гишүүд шинэ оны хамгийн эхний ажил болгож, өргөн барьж, хэлэлцүүлэх юм байна.

  1. Засгийн газраас санал авсны дараагаар тогтоолын төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж хэлэлцүүлнэ.
  2. МҮХАҮТ, УБ-ын худалдааны танхим болон бусад бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 60 гаруй хувь нь цар тахлын үеийн гол хүндрэл нь зээл болон хүүгийн дарамтын асуудлыг нэрлэсэн байна.
  3. Өнөөдөр 60 мянга орчим бизнес эрхлэгчид 8 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
  4. Хэдийгээр зээлийн хугацааг сунгаж, үндсэн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж байгаа хэдий ч зээлийн хүүг төлөхийг шаардаж байгаа нь хөл хорионы нөхцөлд ямар ч үйл ажиллагаа байхгүй, орлогогүй болсон бизнес эрхлэгчдэд маш хүндээр тусаж байна.
  5. Тогтоолын төсөл батлагдсанаар бизнесийн зээлийг хойшлуулахын сацуу зээлийн хүүг хөнгөлж өгөх юм. Зээлийн хүүгээ хөнгөлүүлснээр ажлын байраа хадгалах боломж нээгдэхээс гадна эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
  6. Бид баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчидээ дэмжиж, ажлын байрыг аль болох хадгалж авч үлдэх естой.

ШИНЭ МЭДЭЭ