http 128
“Seedstars World Competition 2020/21”- Олон улсын гарааны бизнесүүдийн шилдгийг шалгаруулах тэмцээн боллоо
2020.11.03
Эдийн засаг, Худалдаа

“Seedstars World Competition 2020/21”- Олон улсын гарааны бизнесүүдийн шилдгийг шалгаруулах тэмцээн боллоо

Монголд гурав дахь жилдээ зохион байгуулж буй SMS-Startup Marketing Space төвийн энэ жилийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин шүүж ажиллалаа.

Монгол Улсаас дэлхийд гарах тэмүүлэлтэй, чадвартай гарааны бизнесүүд маш олноороо хөгжиж байна.

Амжилттай, шинээр байгуулагдаж байгаа гарааны бизнесүүдийг дэмжих нь улс орны хувьд эдийн засгаа тэлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралын алхам бүрийг технологийн шийдэлд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний тусламжтайгаар хялбаршуулах зэрэг маш олон давуу талтай юм.

Тийм ч учраас бид гарааны бизнесүүдээ бодлогоор дэмжих шаардлагатай. Гишүүн Г.Амартүвшиний хувьд хийх боломжит ажлуудад анхаарч, гарааны бизнесүүдийг дэмжин ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ