http 128
Альтернатив хувилбар дэвшүүлэгч Амартүвшин
2020.12.09
Эдийн засаг, Худалдаа

Альтернатив хувилбар дэвшүүлэгч Амартүвшин

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагыг удирдаж явсан түүний улс төрд орсон шалтгаан нь банк, санхүү, хөрөнгийн зах зээлийг шинэчлэх юм. Тэрээр энэ зорилгодоо хүрэхийн тулд олон санал, санаачилга дэвшүүлэн, эрчтэй ажиллаж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь:

Одоогийн байдлаар тэрээр:

  • Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж, батлуулсан.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оныг дуусталх хугацаанд хойшлуулах, энэ хугацаанд зээлийн хүүг 11 хувиар тооцож хуримтлуулах, нэмэгдүүлсэн хүү алданги тооцохгүй байх, жижиг, дунд бизнесүүдийг орлогын болон НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлээд байна.

Манайд зээлийн хүү өндөр байна. Энд арилжааны банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллага, ломбард, өдрийн зээл, хувийн хүүлэгчийн хүү зэрэг бүгд орно. Арилжааны банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхдэг, өндөр шалгууртай. Ингээд иргэд, аж ахуйн нэгжүүд аргагүйн эрхэнд банк бус болон бусад санхүүгийн байгууллага, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авдаг, энэ нь эргээд тэднийг санхүүгийн дарамтад оруулж байна. Иргэдийн дийлэнх нь цалин, хэрэглээний зээлтэй. Энэ асуудлыг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй байна гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хүчтэй илэрхийлж байна.

Тэрээр цалин, хэрэглээ, бизнесийн зээлийн хүүг бууруулахын тулд банк, санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчид, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, банкууд хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, хямд эх үүсвэрээс санхүүжилт татах, хууль бус мөнгө хүүлэлтийг зогсоох зэрэг альтернатив хувилбар санал болгож байгаа юм. Мөн өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай, хүртээмжтэй, хөнгөлөлттэй зээл олгох, үндэсний хэмжээний компаниудад томоохон төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах нь зүйтэй гэж бүх талын эрх ашгийг төлөөлөн дуугарч байна.

Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах нь түр зуурын арга хэмжээ. Харин ч үндсэн зээл, хүүгийн төлбөр хуримтлагдахын хэрээр цаашид чанаргүй, муу зээлийн түүхүүд бий болох эрсдэлтэй. Энэ нь эргээд банкны үйл ажиллагааг доголдуулна. Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зургаан хувьтай болгосон. Тиймээс энэ түвшин рүү ойртуулж банкууд зээлийн хүүгээ буулгах боломжтой. Гэхдээ хадгаламжийн хүү тэглэх биш ам.долларын хадгаламжийг багасгах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үзэж байна.

Тэрээр банкны салбарын төлөөлөлтэй уулзахад зээлийн хүүгээ бууруулах боломжтой гэдгээ хэлжээ. Түүний гаргасан зээлийн хүүг бууруулах тухай саналыг Монгол банк хүлээн авч, банкны холбоодтой зөвшилцөж байгаа бөгөөд асуудлыг судалж, ойрын үед шийдвэр гаргана гэдгээ мэдэгдээд байна. Энэ санал дэмжигдвэл бизнес эрхлэгчид, зээлдэгчдийн санхүүгийн дарамт буурч, бизнесээ хэвийн үргэлжлүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бололцоотой юм.

ШИНЭ МЭДЭЭ