УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.12.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Учрал: Энэ салбар бизнес болж хувирлаа

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх цаг болсон тухай байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Дээд боловсролын хууль бол бизнесийн хууль болсон. Дээд боловсролын тухай хуулийн 8,11-д Магадлан итгэмжлэх зөвлөл гэдэг байгууллагаар хувийн бүх их, дээд сургуулиудыг заавал магадлан итгэмжлүүлнэ гэсэн заалтыг оруулж өгөөд Монголын магадлан итгэмжлэл л хүчинтэй, гадаадын магадлан итгэмжлэлийг шалгах хэмжээнд авч үздэг.

Их Британийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Монголд ирсэн. Тэр үеэр уулзахад танай улсын магадлан итгэмжлэл ямар том юм бэ, Английн магадлан итгэмжлэлийг шалгах хэмжээний том магадлан итгэмжлэл юм байна гэж гайхаж байна. Энэ нь цаанаа бизнес юм.

Хуулийг дагасан бизнесүүд асар их байна. Үүнийг таслан зогсоох ёстой.

Засгийн газар Дээд боловсролын тухай хуульд бодлого боловсруулж ажиллахгүй юм бол энэ салбар бүх салбартаа бизнес болж хувирлаа. Тиймээс төр өөрөө үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн асуудлыг шийдэх нь зүйн хэрэг.

Гэхдээ одоогийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд энэ салбарт нэг их өөрчлөлт орохгүй. Хуулийн үзэл баримтлалыг улам боловсронгуй болгож, салбарын цаашдын зорилт, хэтийн төлөвийг харж, нэгдсэн бодлогоор авч явахгүй юм бол боловсролын салбар хямралд өртлөө."  

ШИНЭ МЭДЭЭ