МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИх-ын гишүүн Н.Учрал
2016.12.16

Н.Учрал: Дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн заалтууд орсонд талархаж байна

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн шаардлагатай бодлогуудыг уг хуулийн төсөлд тусгаж оруулсанд баяртай байна. Бид мэдлэг туршлага арвин, оюуны өндөр чадамжтай ахмад буурлуудаасаа залуу үеэ сургах тал дээр анхаарсан бодлого энэ хуулийн заалтад оруулж ирж байгааг дэмжих нь зүйтэй юм.

Нөгөөтэйгүүр тухайн улс орон өөрийн хөгжилд тулгуурлан хөдөлмөрлөх насыг сонгох гэдэг чиг хандлагаа бид барих нь чухал байх гэж бодож байна. НҮБ-ын үндсэн хэдэн зарчим байгаа түүний дотор оролцоо, бие даасан байдал гэж хоёр зарчимыг манайхан өнгөрсөн хугацаанд орхигдуулж ирсэн.

Үүн дээр үндэслэж асуухад Монголын ахмадын холбоо гэж төрийн захиргааны төв байгууллагынхаа зарим чиг үүргийг хэрэгжүүлэх болж өгвөл хамтын статусын байгууллага гэдэг зүйлийг цаашид хүлээж авах нөхцөл боломж нь юу байна?

Скандиновын зарим орнуудад хэрэгжүүлээд байгаа 2000-3000 долларын цалин авдаг хүний нөөцийн системийг бүрдүүлсэн консалтингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын жишиг стандартыг мөрдөж хэрэгжүүлэх боломжтой юм шиг санагдаж байгаа. Монголын ахмадын холбооны чиг үүргийг хамтын удирдлагын байгууллагын  зарчимд тулгуурлан тэр зүгт илүү анхаарч ажиллах  нэгдсэн системийг яамтай хамтран байгуулах боломж бий юу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

НҮБ-ын хоёр тогтоол 2010-2011 онд гарсан. Түүнээс гадна энэ хуулийн боловсруулалт Хүний эрхийн үндсэний хорооны шүүлтэд нэлээд орсон байгаа. Олон улсын чиг нахдлага, НҮБ-аас гаргаж байгаа тогтоол шийдвэрүүдтэй хэр уялдаж байна гэдэг үзүүлэлтээр багагүй шалгуурт орсон. Н.Учрал гишүүний хэлж байгаа оролцоо, бие даасан байдал, ахмадын хүндлэл, эрхээ эдлэх байдлыг энэ хуульд маш тодорхой бүлэг болгож зоруулж ирсэн байгаа."  

ШИНЭ МЭДЭЭ