УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.11.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Учрал: Мал нь хүнээсээ хэд дахин их атлаа сүүнийхээ 30 хувийг Хятадаас авч байгаа нь ЭМГЭНЭЛ

Өнөөдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Ер нь бол манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гол асуудал бол Хүнсний аюулгүй байдал болчихжээ. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас бол дэлхийн хүн амын өвчлөлийн 80 хувь нь хоол хүнснээс болж байна гэдгийг судалгаанаас гарсан байна.

Тийм ч учраас сүүлийн хэдэн жил НҮБ- аас хүнсний хямралыг давах арга хэмжээг бүх оронд эхлүүлээч ээ гэж уриалгыг байнга дэвшүүлсээр ирсэн. Үүнээс болоод жишээ нь зарим дэлхийн улсууд Египет, Вьетнам гэх зарим орнууд гадагшаа махаа экспортлохоо больсон, гаднаас зарим хүнсний бүтээгдэхүүнээ авахаа бүрэн зогсоосон импортынхоо татварыг бүр мөсөн тэглэсэн эсхүл нэмсэн гэх мэт маш олон арга хэмжээг бусад улс орнууд авч хэрэгжүүлж эхлэсэн байна.

Олон улсын жишигт бол бид гаднаас авч буй хүнсний бүтээгдэхүүнээ 20 оос дээш хувь нь нэг улсаас хараат болчих юм бол хүнсний баталгаа алдагддаг цаашдаа хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг үзүүлэлт байдаг. Гэтэл манайд 20 оос илүү хувь нь зөвхөн нэг орноос шууд хамааралтайгаар импортолж хүнсээ авдаг болсон байна.

Хүнээсээ их малтай хирнээ сүүнийхээ бараг 30 хувийг хятадаас авч байна гэдэг эмгэнэлтэй. Цэвэр сүү гээд л байдаг энэ нь хуурай сүү байгаад байдаг. Дэлхий нийт органик хүнсээ хэрэглэе гэж байдаг бид нар органик байтугай эрүүл хүнс хэрэглэж чаддаггүй. Хүнсний нэмэлт байдлаар бус органик хүнснээсээ шим тэжээл витаминаа авах талаар дэлхий нийт явж байна.

Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс цаашдаа импортоор орж ирэх хүнсэнд яаж хяналтаа сайжруулах вэ, ялангуяа хилийн урьдчилсан сэргийлэх хяналтыг хэрхэн хийх юм бэ. Манайх шиг тохиролын гэрчилгээгээ гаргадаг шиг яг нөгөө олон улсад ялангуяа хятадад гэрчилгээг нь олгодог стандартын байгууллагатай нь шууд хамтарч ажиллаад ийм стандартаар хүнсийг оруулж ирнэ бусдыг нь оруулж ирэхгүй гэж хязгаарлахгүй бол компаниуд хүнсээ оруулж ирдэг, тэгтэл компаниуд давхар хохирчихоод байгаа шүү.

Хадгалалттай холбоотой, тээвэрлэлттэй холбоотой хохирлыг компани хариуцаж болно. Үйлдвэрлэлттэй холбоотой асуудлаас компаниуд давхар хохирчихоод байгаа вэ гэдэг асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг асуумаар байна.

ХХААЯ-ны сайд П.Сэргэлэн: Үнэхээр хүнсний аюулгүй байдалд бид онцгой анхаарлаа хандуулах шаардлагатай. Бид дотоодынхоо үйлдвэрлэлийн чиглэлээр хүнсний аюулгүй байдлыг сайжруулах олон улсын чанар стандартад нийцсэн эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодлогын дорвитой чиглэл зорилгуудыг тавьж ажиллаж байгаа.

Та бас мэдэж байгаа байх Эрүүл хүнс Эрүүл Монгол хүн гэж улсын хэмжээнд том аянг бид өөрсдийнхөө үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ эрүүл чанартай органик болгох чиглэлээр бодлого боловсруулж засгийн газрын мөрийн хөтөлбөр эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зорилго, зорилтуудаа нилээн тодорхойлж тусгаж ажиллаж байгаа.

Хилээр орж ирж буй бүтээгдэхүүний шалгалтын хувьд манай МХГ-ын чиг үүрэгт хамаарагдаж байгаа. Энэ чиглэлээр МХГ ажиллаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ