УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.11.05
Улстөр
Н.Учрал: Инновацийн хуулийг хэрэгжүүлэх журмууд хараахан гараагүй л байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэд хэдэн санал дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Уг хөтөлбөрт, шинжлэх ухаан инновацийг хөгжлийг төрөөс дэмжих талаар тодорхой зорилт оруулсанд бол баяртай байна. Гэхдээ хэрэгжүүлэхэд тийм ч амар биш. Учир нь энэ салбарын хууль эрх зүйн орчин нь боловсронгуй болоогүй байна.
2012 онд Инновацийн хууль батлагдсан боловч хэрэгжүүлэх журмууд нь өнөөдрийг хүртэл гараагүй байна. Хуулийн хэрэгжилтийг дагаж 22 журам гарах ёстой байсан ч хамгийн чухал 2 журам нь хүчингүй болсон.
ШИНЭ МЭДЭЭ
Н.Учрал: Энэ салбар бизнес болж хувирлаа
2016.12.01