МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.11.04
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Гишүүдийн гаргасан санал санаачилгыг багцалж хөтөлбөрт тусгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэд хэдэн санал дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал

"Гишүүдийн дэвшүүлж буй санал санаачилгыг тусгаж, шинэ салхи үнэртүүлсэн хөтөлбөр батлах юм бол ард иргэд чухал ач холбогдол өгөх байх.

Өмнө нь ярьж, хийхээр төлөвлөж байсан асуудлыг дахин оруулж ирж хэлбэрдэх төдий ажиллаж болохгүй. Миний хэлсэн ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх санаачилгыг хөтөлбөрт оруулъя. УИХ-ын гишүүдээс гарч буй саналуудыг багцлаад, жишээлбэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дор дурдсан ажлуудыг хийнэ гэх зэргээр тодорхой зорилтуудыг дэвшүүлээсэй гэж хүсч байна.

Төсвийн сахилга батыг баримталмаар байна. Төсвийн ерөнхийлөгч захирагч нар нь норм нормативаа барихгүй, хяналтгүйгээр захиран захируулдаг явдал өнгөрсөн хугацаанд их ажиглагдсан.

Төрийн аудитын газрын 2015 оны тайлангаас харахад, 22,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, түүнийг төсвийн орлого болгочихсон байх жишээтэй. 215,9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Цаашид 2016-2020 онд эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн гол үндэс суурь бол төсвийн сахилга бат." 

ШИНЭ МЭДЭЭ