2016.07.22
Улстөр

Багш нарын цалин хангамжийг сайжруулах тал дээр анхааръя

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

“Сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдэд хамгийн их хүрсэн асуудал бол боловсролын салбарын асуудал байсан.

Би “Монголын залуу багш нарын холбоо” гэдэг байгууллагыг ахалж ажилладаг. Тэнд 40-өөс доош насны бүх багш нар хамаарагддаг. Холбооны зүгээс багш нарын нийгмийн асуудалтай  холбоотой 32 саналыг хүргүүлж байсан. Багш нарын урамшууллыг салбартаа гаргасан амжилт болоод сурагчдын сэтгэл ханамжийг харьцуулан урамшуулдаг болгохоор амлалт өгсөн. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэж байж боловсролын салбараас олон зүйлийг шаардана” гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

 

ШИНЭ МЭДЭЭ