МОНГОЛ УЛСЫН "ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар БАТ-ОЧИРЫН ЭРДЭНЭБАЯР ШАЛГАРЛАА
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Дундговь аймгийн Дэрэн сумаас хошой аварга малчин төрөн гарлаа.
Улс орныхоо эдийн засгийн голлох салбар болсон мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй хичээнгүй үйлсийг тань үнэлж Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат тус шагналыг гардууллаа.Хөдөлмөр зүтгэлээ төр улсдаа үнэлүүлж "Улсын хошой аварга малчин"-аар шалгарсанд халуун баяр хүргэж мал сүрэг нь өсөж, хишиг буян нь арвай буудай шиг дэлгэрийн ерөөл өргөе.
Холбоотой мэдээ
2025.02.27
2025.02.25
2025.02.17