
2025.02.18
МУГТ Э.Цэндбаатарыг “Хангарди” одонгоор, дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе” гээд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.